Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд Сэлэнгэ аймагт олборлолт, хайгуул хийж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ. Нийт 10853 га газрыг хамарсан хяналт шалгалтын ажлыг явуулж, 63 аж ахуйн нэгж, нөхөрлөл, 87 иргэний явуулж байсан үйл ажиллагааг таслан зогсоосон байна.
Тэдгээрт албан мэдэгдэл өгч, тухайн газар оронд байсан 363 иргэнийг тухайн газар нутгаас албадан гаргажээ. Мөн 128 экскаватор, 57 ковш, найман бульдозер, ачааны 103 машин, суудлын 73 тээврийн хэрэгсэл, контейнер 12, 199 эсгий гэр, 58 ширхэг усан буу, чиргүүл хоёр ширхэг зэрэг уул уурхайн тоног төхөөрөмжийг буулгаж, талбайг чөлөөлсөн аж. Улмаар тухайн газруудыг Байгаль орчны хяналтын бүст оруулан хяналт тавьж, цаашид энэхүү шийдвэрийг хангаж ажиллахыг Ерөө, Хүдэр, Баянгол сумдын Засаг даргын тамгын газар, Байгаль орчны ажилтан нарт үүрэг болгож, хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )