Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ирээдүй цогцолбор сургууль, цэцэрлэгийн 75 хүүхдийн гурван бүлэг, урлаг заал бүхий хоёр давхар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил явагдаж байна. Өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хөх үзүүр” ХХК 2019 оны арваннэгдүгээр сарын 7-нд хүлээлгэж өгөх гэрээтэйгээр барьж байна.
Барилгыг наадмын дараанаас эхлүүлсэн ба өнөөдрийн байдлаар каркас цутгалтын ажил дуусаж, 57 хувьтай байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс хэлж байна. Ирээдүй цогцолбор сургууль, цэцэрлэгийн цэцэрлэг нь анх 100 хүүхдийн хүчин чадалтайгаар баригдаж байсан бол өнөөдөр 200 гаруй хүүхдийг хүлээн авч, номын сан зэрэг өрөөнүүдээ анги болгон сургалт хүмүүжлийнхээ ажлыг явуулж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )