Монголчууд эрт дээр үеэс өвлийн идшээ бэлтгэснийхээ дараа үхрийн сээрийг хадгалж, эрчүүд эр бяр, эв дүйгээ шалгахаар уг сээрийг хугалж хоорондоо өрсөлддөг уламжлалтай. Харин сүүлийн үед мартагдаад байсан энэхүү уламжлалыг сэргээхэд залуу үе ихэд анхаарч буй. Тэдний нэг болох Хөвсгөлийн болон тус аймагтай хиллэх буриад аймгийн залуус сээр хугалах тэмцээн зохион байгуулсаар байна.
Ээлжит тэмцээн энэ сарын 14, 15-нд Улаан-Үд хотод болон Заиграевскийд болох гэж байна. Буриад ардын шагай наадам, концерт, сээр хугалах тэмцээн зэргийг багтаасан урлаг, соёлын өдөрлөгт оролцохоор Хөвсгөл аймгийн залуус Буриадыг зорьжээ.
Сэтгэгдэл ( 0 )