Хотын дарга С.Амарсайханаас нийтийн тээврийн үйлчилгээ, дэд бүтцийг сайжруулах чиглэлд хот ямар төлөвлөлт хийж, арга хэмжээ авч байгаа талаар тодрууллаа.
Тэрбээр "Улаанбаатар хотод нийт 980 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Үүний 80 гаруй хувь нь 2020 оны намар гэхэд хугацаа нь дуусч, ашиглалтаас гарна. Тиймээс бид 2020 оны төсөвт энэ ондоо багтаж нийтийн тээврийн автобусны уламжлалт үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах, парк шинэчлэл хийхээр төлөвлөж, ажиллаж байна. Нийтийн тээврийг зөвхөн автобусаар төсөөлдөг, эсвэл хэзээ барьж ашиглалтад оруулж, ямар ашигтай ажиллах нь тодорхойгүй метро барина гэж сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй" гэв.
Түүнчлэн "Эсрэгээрээ Улаанбаатар хотын хүн амын бүтэц, газар нутгийн онцлог, иргэдийн амьдарч байгаа орчинтой уялдуулж хэд, хэдэн нийтийн тээврийн шинэ ажлыг нэвтрүүлэхээр техник эдийн засгийн үнэлгээгээ боловсруулж дуусч байна. Баруун чиглэлээс зүүн тийш цахилгаан соронзон монореллыг богино хугацаанд хурдан барих шинэчлэлийг судалж байгаа. Гэр хороололд агаарын дүүжин үйлчилгээг нэвтрүүлнэ" гэх хариулт өглөө.
Сэтгэгдэл ( 0 )