З.Энхболдоор дамжуулж илгээсэн Ерөнхийлөгчийн ОНЦЛОХ ҮГС

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 15

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, олон улсын Ардчиллын өдөр өнгөрсөн баасан гарагт тохиолоо. Энэ өдөр “Монгол Улс-Ардчиллын замаар 30 жил”, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол, практикийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулсан билээ. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын онцлох 10 эшлэлийг хүргэж байна. 


1. Бидний дунд ардчиллын талаар ихээхэн гажуудаж гуйвсан ойлголтууд амь бөхтэй оршсоор байгаа нь ч бас үнэн.

2. Улс төрийн ардчилсан дэглэм дэх Ерөнхийлөгчийн ба парламентын засаглал гэсэн хоёр хэлбэрийн тухайд гэхэд туйлын гажуудсан ташаа ойлголт өргөн дэлгэрчээ.

3. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг ард түмнээс шууд сонгох, эсвэл парламентаас сонгох гэдэг дээр ялгаа оршихоос бус хууль тогтоох, улсын төсөв батлах зэрэг эрхийг парламентад хадгалдаг нь Бүгд найрамдах засаглалын суурь юм.

4. Нийтийн баялаг, газрын хэвлийн баялгийн талаар бүрэн гүйцэд ойлголтгүй байсны улмаас ашигт малтмалын хуулийг боловсруулж хэрэгжүүлэхдээ бид алдаа гаргажээ.

5. Өнөөдөр ардчиллын ололтыг улам батжуулан бэхжүүлж, урагш ахиулахын тулд эрс шинэчлэлийг хийх нийгмийн шаардлагыг УИХ-ын олонх хангаж чадсангүй.

6. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оромдож, ардчиллыг улам бүр бэхжүүлэх, гүйцэтгэх засаглалыг барьцаанаас гаргах, хүчтэй Ерөнхий сайдаар удирдуулах замаар шийдвэр гаргах үйл явцыг шуурхай, оновчтой болгох, хариуцлагыг эзэнтэй болгох чиглэлд нэг ч алхам хийсэнгүй. 

7. Монголын ардчилал амаргүй сорилттой тулгарч нийтийн эрх ашиг уу, олигархи цөөнхийн хязгааргүй шунал уу гэдэг ац сонголттой тулж ирлээ.

8. Цаашид ардчиллаа улам төгөлдөржүүлэхийн тулд бид хууль тогтоогчдоо шууд сонгож ирсэн шигээ гүйцэтгэх засгийн тэргүүн Ерөнхий сайдаа ч шууд сонгодог болъё.

9. Үндсэн хуулийн 3.1-д заасан засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт очно. Үндсэн хуулиндаа ийм агуулга бүхий өөрчлөлт хийж байж Монголын ардчилал аврагдана. 

10. Монгол Улс ардчилсан замналаасаа үл ухран, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчмаасаа хэзээ ч хазайх ёсгүй гэдэг итгэл үнэмшил олонх монголчуудад байгаа ч, энэ нь бодит үйлс байх эсэх нь нийтийн сонор сэрэмж, хүчин чармайлт, нэгдмэл байдлаас шууд хамааралтай гэдгийг мартаж үл болно.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.17) 2019 оны 09 сарын 17

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
зочин(103.57.94.57) 2019 оны 09 сарын 16

З.Энхболд өөрийн үзэл бодлоо ерөнхийлөгчийн нэр барьж яриад байна.

0  |  0
matilda(197.234.221.124) 2019 оны 09 сарын 16

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
zozin(66.181.191.103) 2019 оны 09 сарын 16

shydarga dyr esgegzees daryi angijrah heregtei . shyyh porokyror anilaa hiigeez shydsrgaar shiideez henees emeegeed vaigaa wm be

2  |  0
Top