Гэр хороололд АГААРЫН ДҮҮЖИН ҮЙЛЧИЛГЭЭ нэвтрүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 15

Улаанбаатар хотын авто замын түгжрэл хэрээс хэтэрсэн. Үе, үеийн дарга нар авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр олон арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ч үр дүнгээ өгөөгүй гэх шүүмжлэл олон нийтийн дунд байна. Тэгвэл авто замын түгжрэлийг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байгаа талаар Хотын дарга С.Амарсайханаас тодруулсан юм. 

Тэрбээр "Авто машиныг улсын дугаараар нь тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах асуудлыг дахин судалж байна. Зарим нэг урсгалыг нэмэх, нэг чиглэлийн урсгалд оруулах ажлыг хийнэ. Гарц, замыг сэтлэх, нүхэн гарц хийх зэрэг ажлыг хийж байна. Энэ ондоо багтааж шийдэхээр ажиллаж байна" гэх тайлбарыг өгөв.

Харин нийтийн тээврийн үйлчилгээ, дэд бүтцийг сайжруулах чиглэлд хот ямар төлөвлөлт хийж, арга хэмжээ авч байгаа талаар лавлахад "Улаанбаатар хотод нийт 980 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Үүний 80 гаруй хувь нь 2020 оны намар гэхэд хугацаа нь дуусч, ашиглалтаас гарна. Тиймээс бид 2020 оны төсөвт энэ ондоо багтаж нийтийн тээврийн автобусны уламжлалт үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах, парк шинэчлэл хийхээр төлөвлөж, ажиллаж байна. Нийтийн тээврийг зөвхөн автобусаар төсөөлдөг, эсвэл хэзээ барьж ашиглалтад оруулж, ямар ашигтай ажиллах нь тодорхойгүй метро барина гэж сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй" хэмээн хариуллаа. 

Түүнчлэн "Эсрэгээрээ Улаанбаатар хотын хүн амын бүтэц, газар нутгийн онцлог, иргэдийн амьдарч байгаа орчинтой уялдуулж хэд, хэдэн нийтийн тээврийн шинэ ажлыг нэвтрүүлэхээр техник эдийн засгийн үнэлгээгээ боловсруулж дуусч байна. Баруун чиглэлээс зүүн тийш цахилгаан соронзон монореллыг богино хугацаанд хурдан барих шинэчлэлийг судалж байгаа. Гэр хороололд агаарын дүүжин үйлчилгээг нэвтрүүлнэ" гэх хариулт өглөө. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ачу(31.10.156.35) 2019 оны 09 сарын 16

Японд байдаг дээгүүр багнан тулгууртай метро л боломжтой хувилбар.

0  |  0
matilda(197.234.221.124) 2019 оны 09 сарын 16

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Дорж(64.119.16.126) 2019 оны 09 сарын 15

Aрд түмнээс зөндөө асуулаа одоо засаг төр нь зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй байна. Тэгш сондгойгоор явууллах зөв шүү.

0  |  0
Bataa(64.119.16.126) 2019 оны 09 сарын 15

Zorigtoi alham hiihheregtei shuu aigaad hereggui

0  |  0
УБд(66.181.166.154) 2019 оны 09 сарын 15

Метротой л болохсон

0  |  0
Top