ДОРНОГОВЬ: Эрдэнэ суманд 80 хүүхдийн дотуур байр барьж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 17

Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл аюулгүй, ээлтэй орчинд суралцах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэн стандартад суурилсан үйлчилгээг хэрэглэгч бүрт хүргэнэ” гэсэн зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэ сумын ЕБС-ийн 80 хүүхдийн дотуур байрны барилгын ажлыг “ТОБЕМ” ХХК гүйцэтгэж байна. Барилгын ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна.

Мөн энэ онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 ортой эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, спорт тоглоомын талбай, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдийн хөгжлийн төв, нийтийн халуун усны барилга, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр явган хүний зам, авто зам дагуух гэрэлтүүлэг, гадна авто зогсоол, автозамын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top