Гадаадын 11 иргэнийг хар тамхины хэргээр шалгаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18

Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд хар тамхитай тэмцэх чиглэлээр хийгдэх томоохон ажлууд болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна (2019.09.18). 

2019 оны эхний есдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт энэ төрлийн 170, хөдөө орон нутагт 23 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.  2018 оны есдүгээр сартай харьцуулахад энэ жил 62 нэгж буюу 32.2 хувиар өссөн байна. Харин холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21.9 хувиар өссөн байна.

2019 онд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь  19-35 насны хүмүүс байна. Мөн 17 буюу 5.1 хувь нь насанд хүрээгүй буюу 15-18 насны хүмүүс эзэлж байна. Эдгээр насанд хүрээгүй 17 хүүхдээс 13 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхдүүд байна.

2018 онд нийт 412 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 36 нь буюу 8,7 хувь, 2019 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 330 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 47 нь буюу 14,2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлдсэн байна. 

Өнөөдрийн байдлаар гадаадын 11 иргэнийг хар тамхины хэргээр шалгаж байна. Иймд цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган, тодорхой ажил арга хэмжээнүүдийн зохион байгуулж байна гэж ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.195.16.88) 2019 оны 09 сарын 19

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
zochin(185.39.141.46) 2019 оны 09 сарын 18

nymdorjiin svrjignel .... 28 jil mongoliin huuli hyanaltiig ulandaa gishgej huviin erh ashig tonuul deerem shahaa shaaj tachaaldsaar ene salbariin gemt hereg hyanaltaas garsan .. odoo bvh yum ungursun hoino heden mansuuragch barij horiool . kkk . aluurchin munhorgiliin hvv . nymdorjiin hamaatnii hvv 2 beejind har tamhinii heregt holbogdohod .... 2014 .ond .... nymdorj uuriin garaar ochij avchirsan ba ..... medeelliig tas nuugaad ungursun baidag

0  |  0
ыб(103.9.89.18) 2019 оны 09 сарын 18

Цаазаар ав

0  |  0
zochin(49.98.143.100) 2019 оны 09 сарын 18

bid ur huudde hamgaalahgui bol mgl suurne shu thagdaa nar yu hj bna ter uchral ii g shalgah heregtei gert n negjleg hh estoi uchral ii n shunal shaar laga hangahgui gadaadiin ajil gui guilgaching mgl.d avcharsn.s ene ehlel uusen unen uchrald hartuu hariuthlaga toothoh estoi

0  |  0
Top