УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн цахим хуудаснаа ИЛ ЗАХИДАЛ нийтэлжээ.
Тэрбээр ил захидалдаа "Төрийн нууц задалъя. Сэжигтэн Т.Чимгээд тагнуулын хурандаа нар шоронд мансууруулах бодистой архи хүчээр өгч, ухаанаа алдсан хүнээс мэдүүлэг авч, ялтан гэгдэх замд нь оруулсан болохыг мэдээлэлд ойр эх сурвалжаас сонссон юм. Түүнийг нь бид хэвлэлийнхний өмнө мэдээлсэн. Гэтэл ТЕГ-аас Т.Чимгээ улсын нууц задруулсан байна хэмээн хэрэг нээж, улмаар тэр нууцыг сонссон Ж.Батзандан гишүүн бид хоёр сэжиглэгдэж, сүртэй үгтэй зарлан дуудах бичиг хүлээн авч байцаалт өгсөн нь саяхан. Тэр мэдээлэлд Т.Чимгээгийн буруу байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хуулийн дагуу 60 төрлийн хэргийг төрийн нууцад хамааруулдаг байсан бол 2016 оноос энэ тоо 600 болон огцом өссөнийг саяхан "Глоб интернэшнл"-ээс зохион байгуулсан "Олон нийтийн мэдэх эрх ба нууц мэдээлэл" бодлогын семинарт оролцохдоо дурдаж, ер нь энэ бүхний цаана МАНАН бүлэглэлийн шударга бус явдал, дээрэм, хүчирхийлэл төрийн нууц нэрээр халхлагдан, нуугдсан болохыг баттай ойлгосон" хэмээжээ.
Түүнчлэн "Харин энэ удаа би дахин Монгол төрийн өөр нэг нууцыг дэлгэхээр шийдлээ. Хуулийн дагуу хариуцлагаа хүлээхэд ч бэлэн байна. Тэсвэрлэшгүй зовлонгийн өмнө ч тэсвэр хатуужлаа алддаггүй, хат сайт монгол хүмүүсээр бахархаж байна. Т.Чимгээ Б.Содномдаржаа нар ямар зүйлийг тэсэж, тэвчиж одоог хүртэл цөхрөлгүй тэмцсээр байгааг олон хүн мэддэг болсон байх. Нөгөөтэйгүүр тэдний ар тал болсон хайрт эхнэр, нөхөр, аав ээж, үр хүүхдүүд, төрөл садангийнхан нь тэднээс ч дутахгүй сэтгэлийн тэнхээтэй баатрууд юм. Энэ олон жилийн тарчлаан дунд гэрт орж эм, гадаа гарч эр болж ар гэрээ хамгаалан тэмцсээр байгаа Т.Чимгээгийн нөхөр, Б.Содномдаржаагийн эхнэр нараар бахархахгүй байхын аргагүй. Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр, Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн нар хилсээр хэлмэгдэгсдийн сүүлчийн итгэл найдвар. С.Бямбасүрэн охиноо алдчихаад шоронгийн камерт эхнэр Т.Чимгээдээ аймшигт мэдээг дуулгаж чадахгүй, халширч, дальдарч, дотроо нулимсаа барьж ядан суухад нь байцаагч хажуунаас “Охиноо үхсэнээ хэлээч чи!” гэж тулган дайрч, зовлонт эх хүнийг хэний ч төсөөлшгүй, үгээр хэлэхийн аргагүй тарчлалд унаж байх тэр агшинд хүч тулган байцаалт авч, хүний зовлонгоор хуурамч хэргээ хүлээлгэх гэж оролдсон байгаа юм.
Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр нь баргийн хүний тэвчихээргүй аймшигт зовлон зүдгүүр дунд эр нөхрийнхөө төлөө тэмцсээр, үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсээр байна. Б.Содномдаржаагийн амьдралын ганц утга учрыг нь бөхөөхийн тулд харгис яргачид бидний зөвхөн кинон дээрээс л үздэг тоймгүй олон янзын эрүү шүүлтийг түүнд хэрэглэсэн нь нэгэнт ил болсон. Тэр энэ он жилүүдэд байнгын хатуу ширүүн зодуур дэглэлт дунд байлаа.Зодож жанчиж, хавиргыг нь хугалах зэрэг олон янзын гэмтэл учруулсан, хүний ёсыг умартаж ялгадас толгой дээр нь асгаж байсныг бид харсан. Мөн зовоон тарчлаах харгис арга болох олон хоног нойргүй байлгах яргыг (ингэж байхдаа туг тугаар үсийг нь зулгааж, тарчлааж байсныг хүртэл мэдрэх тэнхэлгүй болж, сүүлд шүүх хурал дээр бичлэгээ үзэж мэл гайхсанаа хэлж байсан) хэрэглэсэн.
Өлсгөлөнгийн байдалд удаан хугацаагаар байлгасан. Хүн амины хэрэгтэн И хэмээгч ялтанг сэжигтэн Б.Содномдаржаатай 80 хоног хамт байлгаж, дарамтлан тамлуулсны зэрэгцээ усанд оруулахгүй, агаар салхи үзүүлэхгүй олон сар байлгаж, эрүүл мэндэд нь нөхөшгүй хор хохирол учруулсан. (Б.Хурц генерал сая Төв аймагт болсон шүүх хурлын үеэр Б.Содномдаржааг “Олон жил шоронд суучихаад чи сүрьеэ тусаагүй л байна уу” гэж доромжилсон байна лээ) Түмэн аргаар үйлийг нь үзэж, амиа хорлох судсаа ханаж, хоолойгоо хэрчих нөхцөлийг бүрдүүлж камерт нь хурц бритва, уугаад хордож үхэх боломж өгч хурц үнэртэй хятад будаг өдөр бүр оруулж тавьдаг байсан нь ил боллоо.
Хорих ангид дээрээс чиглэл ирсэн нэрээр харуулаасаа авахуулаад удирдлага нь хүртэл оролцож зодож дарамталж, байнгын айдастай байлгаж, (Ж.Батзандан бид хоёрыг хорих ангид эргэж очиход хажуунаас нь хянагч салахгүй байсан тул маш их дарамтад байгаагаа нууц хэллэг, дохиогоор ойлгуулах гэж ихэд оролдсоныг нь бид даанч туршлагагүйгээсээ ойлгоогүй юм билээ. Жишээ нь, “Миний хүүхдүүдийн дуу шуугианыг хоригдол Ц.Амгаланбатар сонссон байна лээ, төрдөө их гомдож байна, итгэл алдарч байна гэх мэт үгсээрээ анхаарал татах гэж оролдож байсан юм билээ. Тиймээс л одоо бие нь сайжирсан хэмээн хуучин гяндан руу нь илгээх гэж байгааг эрс эсэргүүцэх хэрэгтэй бөгөөд нэн даруй суллах шаардлагатай) хүний ёсноос гадуур яргалал бүрийг даван гарчээ.
Хамгийн адгийн арга барилаар ар гэр, эхнэр хүүхдийг нь цөхрүүлж, холдуулах замаар амьдралын найдварыг нь таслахыг оролдохоо хүртэл мартсангүй. Б.Содномдаржаагийн эхнэрийг ятгаж “Нөхөр чинь одоо өнгөрсөн, хэзээ ч нар үзэхгүй болсон. Үр хүүхэд, амьдралаа бод” хэмээж байжээ. Хорих ангид хуулийн дагуу улиралд ганц удаа эргэлт ирэхэд нь тусгай уулзалтын байранд уулзуулдаг байсныг өөрчилж, Б.Содномдаржаад зориулж хоригдлуудын дунд камер засаж, эхнэр хүүхдүүдтэй нь уулзуулдаг болжээ.
Байнгын хурц гэрэлтэй камерт байлгасны дээр 10 минут тутамд харгалзагч нь шалгаастай ийм л нөхцөлд энэ гэр бүлийн тэвчээрийг мохоох гэж оролдож байж. Харин зол гэх нь хаашаа юм, гяндангийн зэвүүн орчинд Б.Содномдаржаагийн хүүхдүүдийн дуу цангинаж, тэднийг гүтгэсэн хүн амины хэрэгтэн Ц.Амгаланбаатарын сэтгэл хөдөлж, “Би энэ хүүхдүүдийн гэмгүй эцгийг цаашдаа гүтгэж чадахгүй нь” гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг яллах гол шалтгаан болсон худал мэдүүлгээсээ татгалзсанаа төрийн өндөрлөгүүдэд бичсэн өргөдөлдөө дурджээ. Б.Содномдаржаагийн эхнэр таван хүүхдийнхээ аавын төлөө цуцашгүй тэмцсээр байгаа, бие сэтгэлийн тэсвэр тэвчээрийн гайхамшгийг харуулж яваа монгол эмэгтэйн төлөөлөл юм. Энэ бүх доромжлол, дайралт, тарчлааныг давж, тэсч, үнэнхүү хүн чанараа харуулж, монгол хүний жудгийг бишрүүлж байгаа Г.Энхбаяр, С.Бямбасүрэн нарыг хүндлэх сэтгэл төрөхгүй байхын аргагүй" гэсэн байна.
Сэтгэгдэл ( 15 )
Уих-нгишүүн хүн хуулийн байгууллагын өмнөөс гэмт хэрэгтэнгүүдын биёэ өмөөрсөн болгоныг олонд цацах нь улсын нууц биш юмаа гэхэд мөрдөн байцаалалтанд саад хийх гэсэн санаатай үйлдэл!!!
Улсын нууц нэрээр гэмт хэрэгээ далдалдаг ялзарсан төртйг зайлуул!
Ene 2 Hurtsaas uhtlee l aij bn daa aluurchdiig 1000 umuuruud nemergui
Хууль барьж сурах нь өөрөө гишүүн хүнии хиих ажил ? Танд гишүүн байх нь огт зохихгүй бна ?
Улсын нууцаас бурэн гаргаачээ
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319
Улсын нууц гээд байгаа нөхөд өөрсдөө Зоригийг нухчихсан ююм биш үү учиртай л байна даа
Ulsiin nuuc gej yu ve? Zuv zugeer huniig gemt heregt gutgeh uu, Hun tamlaj alah uu, ugui bol alban tushaalaa ashiglaj ali durtaigaa hiih uu, ugui bol Tagnuuliin nuuclagdsan tusuvuur hun alah uu, Tegeed ulsiin nuuc gej yu yum be Elbegdorjoo? Khurc ta 2 yun olon nuuc materialtai bolchihvoo?
xel amtaigaa zailaarai ta nar
Доорхи сэтгэгдлийг Хурцын эхнэр бичсэн байна мөн дээрхи бичлэгийг харсан үзсэн ярьсан бүх хүмүүст төрийн нууц задалсан хэрэг үүрүүлэх нь дээ ТЕГ гэж байсны хэрэг алга эсвэл бүрэн бүрэлдэхүүнээр нь соль
Болд, Сүрзандан 2 ” Чимгээ чимгэээ чиимгээ гэсээр ...” л сонгуульд орж оноо авна гээд ядруухан тактик сонгочихжээ дээ. Юу л бол доо Та 2 ч тар нь танигдаад байгаа шүү Ард түмэнд...
энэ хонгилын луйварчид удахгүй илчлэгдэн зайлан болнооо. Болд, Батзнадан 2-ыг ард түмэн ХАМГААЛНА!!!!
УИХ-н гишүүн өөрөө хууль зөрчье гэж хэлсэн бол, энэ чинь зандчилах хэрэг бусуу. Цагдаа прокурорынхоон энэ хүнээ гэмт хэргээс гаргахаас өмнө нь урьдчилан сэргийлж арга хэмжээ аваач. Хууль зөрчихийг уриалж онгирсон энэ амьтныг эрүүл эсэхийг шалгах, шаардлагатай бол шар хаданд авиачиж эмчлүүл. Занданшатар дарга, ИХ хурлын ТГ-н дарга нараа
нямдорж ах чинь уначихаар та нар хамгаалалтгүй болоод шорондоо явна ш дээ тэндээ алуурчидтайгаа жаргаарай
Manang hurdan ustga