Дорноговь аймгийн 61 иргэн болор суулгах мэс засалд хамрагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 22

Дорноговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Засгийн газартай байгуулсан хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийн хүрээнд Дорноговь аймгийн нүдний болор цайх эмгэгтэй иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо нүдний болор суулгах мэс засалд хоёр дахь жилдээ үнэ төлбөргүй хамрагдаж байна.

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин өчигдөр /2019.09.21/ нүдний болор суулгах мэс засалд хамрагдах иргэдийг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн онд БНХАУ-ын Эрээн хотноо нүдний болор суулгах мэс засалд 21 иргэн үнэ төлбөргүйгээр хамрагдсан бол энэ удаа Дорноговь аймгийн 64-85 насны 61 иргэн хамрагдаж байна.
Орон нутагт хийгдэх боломжгүй нүдний мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийхийн зэрэгцээ нүдний эмч сувилагч нарыг туршлага судлуулах, дадлагажуулах маш том боломж бүрдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top