Элчин сайд Н.Тулга итгэмжлэх жуух бичгээ барив

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

Монгол Улсаас Исланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга Исландын Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёоханессонд Итгэмжлэх жуух бичгээ 2019 оны есдүгээр сарын 17-ны өдөр барив.

Итгэмжлэх жуух бичгээ барьсны дараа Элчин сайд Н.Тулга Исландын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хоёр орны харилцааг хөгжүүлэх, боловсрол, соёл, хүүхэд залуучуудын хөгжил, спортын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үүний тулд хоёр орны холбогдох байгууллагуудын хооронд шууд хэлхээ холбоо тогтооход анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Монгол, Исландын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай буйгаа Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёоханессон тэмдэглээд хоёр орны боловсрол, соёл, спортын салбарын харилцааг хөгжүүлэхээр Элчин сайдын дэвшүүлсэн саналыг дэмжиж, холбогдох албадад чиглэл өгөх болохоо илэрхийлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top