Ш.Батхүүд холбогдох хэргийн ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаа дуусаагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 25



АТГ-аас "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг гаднын банкны барьцаанд тавьж их хэмжээний зээл авсан хэрэгт "Жаст"-ын Ш.Батхүүг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа "Алдарт "Жаст"-ын Ш.Батхүүгийн улсад 100 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА дууссан гэдгээр ХЭРЭГСЭХГҮЙ БОЛОО" хэмээн жиргэжээ.

Энэхүү мэдээллийг прокурорын байгууллагаас тодруулахад "Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй. Энэ бол ташаа мэдээлэл" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.126.89.18) 2019 оны 09 сарын 26

иймэрхүү нийгэмд худал цуурхал тарааж хагаралдуулагчдад авах арга хэмжээ байдаггүй юм уу

0  |  0
иргэн(139.5.217.10) 2019 оны 09 сарын 25

Энхбаяр гэгч энэ залууг, гайгүй хүүхэд болов уу гэж хардаг юм.Харин юу сэтгэж хэнтэй,юутай нөхөрлөж байгааг хэн мэдлээ. Үг дааж цаг хугацааг элээж аливаа зүйлийг олон талтаар харж, зөв санаатай явбал өөрт нь байтугай,улс оронд тустай даа.

1  |  0
Top