"Нэг уулчин- Нэг уут хог" аян хүн бүрт нээлттэй

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

"Нэг-уулчин, Нэг-уут" хог аян аравдугаар сарын 13-ны ням гарагт болох гэж байна. Уг аянаар Богдхан уулын Манзширын хийд орчмын газрын хог, хаягдлыг цэвэрлэх юм.

2018 онд Монголын уулчдын үндэсний холбоо, Холбооны дэргэдэх Алтитуд уулын сургууль болон уулын клубүүдийн санаачлагаар "Нэг-уулчин, Нэг-уут" хог аяныг эхлүүлж , жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

Аяны хүрээнд арга хэмжээнд ирсэн нийт уулчид, уулын клубүүд, ууланд алхах сонирхолтой хэн бүхэнд Монголын уулчдын үндэсний холбооноос "Газрын зураг болон компасстай хэрхэн ажиллах" талаар сургалт хийж сургалтыг газар дээр нь өөрийн биеэр туршиж үзэх боломжийг олгох юм. 

Сургалтыг "UIAA" Олон улсын уулын холбоо болон "Петцел сан", Монголын уулчдын үндэсний холбоо хамтран зохион байгуулна. Сургалтыг МУҮХ, болон ОБЕГ-ын сургалтанд суусан сургагчид заана. 

Уулчид, уулын спортыг сонирогчид, уулын клубүүд, ууланд хайртай та бүгдийг тус аянд нэгдэхийг уриалж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top