Оршин суух зөвшөөрөлгүй хятад иргэдийг албадан гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

Сэлэнгэ аймгийн прокурорын газар, Сэлэнгэ аймгийн засаг даргын Тамгын газар хамтран тус аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгажээ.

Шалгалтаар, Орхонтуул сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын арав гаруй иргэн уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх нэрийн дор зохих зөвшөөрөлгүйгээр байрлаж байсныг илрүүлж, Сэлэнгэ аймгийн Гадаадын иргэн харьяатын газарт мэдэгдэж, тус сумын нутаг дэвсгэрээс албадан гаргах ажлыг зохион байгуулсан байна. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүдэд Монгол Улсын хууль, холбогдох заавар, журмыг мөрдөж ажиллах талаар үүрэг чиглэл өгчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top