Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна.
Энэ үеэр Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж мэдээлэл хийлээ. Тэрбээр “Үлийн цагаан оготно 14 сумын 482400 га-д тархаад байна. Ялангуяа Есөнбулаг, Тайшир, Дэлгэр, Бигэр, Цээл, Цогт, Чандмань сумдад гамшгийн хэмжээнд хүрч байна. Иймд үлийн цагаан оготнотой тэмцэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, газар нутгийн 70 орчим хувьд зуншлага муу, гантай болсон тул өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учир өвөлжилт хүндэрвэл шаардлагатай арга хэмжээг авах, 2019 онд Цахирын услалтын системийн зураг төсвийг Мөнгөн минж ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн. Энэ услалтын системийг ашиглалтад оруулснаар 300-400 га тариалангийн талбайг шинээр ашиглах нөхцөл бүрдэх юм. Тус услалтын системийг барихад 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тул санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх асуудлыг ХХААХҮ-ийн Дэд сайдад уламжлав.
ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх, орон нутагт махны үйлдвэрийг хуулийн дагуу ажиллуулах, малыг журмын дагуу тээвэрлэх, сум орон нутгаас 1000 гулууз мах, дайвар бүтээгдэхүүн нийлүүлэн борлуулах, арьс ширийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг чиглэл болгов. Мөн мал сүргийг эрүүлжүүлэх чиглэлээр аравдугаар сарын 20-ноос өмнө вакцинжуулах, угаалга, туулга хийх, отор нүүдлийг бүс дотроо зохион байгуулахыг тус тус үүрэг чиглэл болгов.
ХХААХҮЯ-наас Үлийн цагаан оготнын нүүдлийг сааруулах, тэмцэх шуурхай арга хэмжээ авах чиглэл өгч, төсвийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл ( 1 )
xamag shonxoroo baraid ugsun darga nar odoo xylganaa yan da