С.Амарсайхан: Айлуудад угаарын хийн мэдрэгч үнэгүй суурилуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 09

Угаарын хийнд хордсон 100 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч зургаан иргэн амиа алдаад байна. Энэ асуудалтай холбоотойгоор  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхөд угаарын хий мэдрэгч суурилуулах асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас оруулж, хэлэлцүүлсэн байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө. С.Амарсайхан “Угаарын хийн мэдрэгч суурилуулах, айл өрхүүдэд тараах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүллээ. Сайжруулсан түлшний хэрэглээг жигдрүүлэх, хэвшүүлэх шаардлагатай байна.

Иргэд олноороо амиа алдаж, мөн эрүүл мэндээрээ хохирч байгааг зогсоох үүднээс арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулахаар  боллоо.

Улаанбаатар хотын нийт 200 мянган гэр хорооллын айл өрхийн судалгааг нарийвчилж гаргана. Айлуудад аль төхөөрөмж нь илүү тохиромжтойг мэргэжлийн байгууллага судалж байж сонгоно. Төхөөрөмж ямар үнэтэй байхыг мэдэхгүй байна. Үнэ нь 30 мянгаас 300, 400 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Бид хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, хямд үнэтэй төхөөрөмжийг сонгоно. Айл өрхүүдэд нэг удаа үнэгүй суурилуулна. Иргэдийн эрүүл мэнд, амь насыг агаарын бохирдлоос хамгаалах нь чухал байна. Арваннэгдүгээр сараас өмнө бүх айлд  төхөөрөмжийг суурилуулна” гэлээ. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.32) 2019 оны 10 сарын 10

Ene hun hamgiin turyund hariutslaga huleej ogtsroh...ene huntei hamt tulshnii asuudal hariutsaj heregjuulsen bag huuliin hariutslaga huleeh estoi

0  |  0
Zochin(202.126.89.32) 2019 оны 10 сарын 10

Uuriin bodloggui uildeliig haatssilah gej tstbariin mungiig har mangaraaraa nudee aniad tsatsaj bna da...yaj iim umnuudaas salah be...estoi archasgui nobsh umaa ene...

0  |  0
ах (103.57.93.161) 2019 оны 10 сарын 10

татвар төлөгчдийн мөнгийг тэнэгүүдэд зүгээр өгч болохгүй шүү

0  |  0
эгч(103.57.93.161) 2019 оны 10 сарын 10

тэнэг л юм биш бол шахмал түлшний эх үүсгэвэр нь нүүрс гэдэгийг мэдэж байгаа биздээөөрсдийн хариуцлаггүйгээс л болж байгаа шүү дээ

0  |  0
ах(103.57.93.161) 2019 оны 10 сарын 10

энэ хүмүүс анх удаа нүүрс түлж байгаа бишдээ Угаар мэдрэгчийг 30000 төгрөг гаргаад хувь хүмүүс өөрсдөө авах хэрэгтэй хүний төлөө амьдарч байгаа бишбүхнийг үнэгүй авах албатай юм уу

0  |  0
Zochin(66.181.161.123) 2019 оны 10 сарын 09

Za boljdee. Ehelsen ajlaasaa bitgii uhraarai.

0  |  0
(202.131.227.178) 2019 оны 10 сарын 09

хайран улсын мөнгө . нэгэн балай хараалч хүмүүсийн гараар ороод даший шоог

0  |  0
zochin(64.119.24.170) 2019 оны 10 сарын 09

bayarlalaa, ter n zuv baih

0  |  0
dd(103.206.195.28) 2019 оны 10 сарын 09

Niisleld yamarch chadvargui humuus ajildag ni ulam notlogdood baih yum da. Dandaa neg yum bolsnii daraa arga hemjee avdag, iluu zardal gargadag.

0  |  0
зөв(112.72.12.7) 2019 оны 10 сарын 09

ЗӨВ ДЭМЖИНЭ

1  |  0
Top