ОЛОН ӨНГӨ: Гэгээн дурсгалд

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Нэлээн олон сарын өмнө ард иргэдийг түүхий нүүрс хэрэглэхийг хориглох Засгийн газрын 62-р тогтоол гарснаар “Таван толгой түлш” ХХК-ийн “Сайжруулсан түлш” хэмээх утаа униар бага түлш үйлдвэрлэж 25 кг түлшийг 3750 төгрөгөөр борлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн билээ. Бүгд энэ өвөл юу болох бол хэмээн хүлээж байсан нь мэдээж.

Цаг агаар тэрхүү “сайжруулсан” түлшний “эрдэм”-ийг хараахан харж амжаагүй байтал өөрийн юу чадах аа харуулчихлаа гэхэд нэг их буруудахгүй биз. Нийслэлчүүд бүхнийг айдаст автуулж буй уг түлш энэ сарын 4-9 хооронд 122 иргэнийг хордуулж зургаан хүний алтан амийг аван одлоо. Ард иргэд “Бид айж байна. Шөнөдөө бүтэн нойр авахаа болилоо, өдрийн цагаар түлж байна даа сэрүүн хүн аргатай биз шөнө орой түлж зүрхлэхгүй л байна хэмээн” ярьцгааж байна. Улаан ууттай аймшигтай тэр түлшийг алуурчин харж байгаа мэт зүхэх болов.

Гэр бүл, үр хүүхэд, ижий аав бүхнийхээ төлөө ажиллаж амьдарч байгаа бид өглөөг угтахын хүслэн болж амарна. Хэн нэгэн хариуцлага хүлээж нийгмийн айдсыг замхруулах сайхан үе ирнэ хэмээн найдна. Ихийг хийж бүтээх насан дээрээ яваа залуусыг хуйгаар аван одох вий. “Цуврал алуурчин” гэмээр энэ түлшээ зогсоож нийгмийн сайн сайхны төлөө 62-р тогтоолоо эргэн харж өөрсдийн бий болгосон буруутай үйлдлээ засан залруулж нийгмийг айдсаас аврахыг эрх баригчдаас хүсье.

Энэхүү харамсалтай үйл явдлын золиос болсон талийгаач нарт гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top