Улаанбаатарын цагаар аравдугаар сарын 11-ний өдрийн 01 цаг 08 минут 09 секундэд Дорноговь аймгийн Мандах сумаас баруун хойд зүгт 48 км-ийн зайд магнитуд нь М=3.8-тай газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн төв өргөрөг 44.71 уртраг 107.83. Давталт хөдлөл одоогоор болоогүй байна.
Сануулахад, энэ сарын эхний өдөр буюу аравдугаар сарын 1-нд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас зүүн хойд зүгт 29 км-ийн зайд магнитуд нь М=3.6-тай газар хөдлөлт болсон.
Өнөөдрийн байдлаар манай улсын 17 аймгийн нутаг дэвсгэрт 150 гаруй газар хөдлөлт бүртгэх станц ажиллаж байна. Газар хөдлөлт бүртгэх станцуудын мэдээллийг шууд горимоор Үндэсний мэдээллийн төвд хүлээн авч 24 цагаар тасралтгүй боловсруулалт хийдэг аж.
Сэтгэгдэл ( 0 )