Бэлэн мөнгөний амлалт хумигдана

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 08

"Оюу толгой"-гоос авах "Урьдчилгаа төлбөрийн гэрээ"-г эцэслэн байгуулж гарын үсэг зурах ёслол болсны дараа Сангийн сайд С.Баярцогтоос зарим зүйлийг тодрууллаа.

-  Оюутолгойн урьдчилгаа төлбөрийн 100 сая ам.доллар 1.59 хувийн хүүтэй юм байна.

өмөн нь ямар хүүгэй байсан бэ?

-Эхний урьдчилгааг бондын гэрээгээр хийсэн. Энэ 3 хувийн хүүтэй байсан. Анх бондын хүү 9.9 хувь дээр АНУ-ын хэрэглээний индексийг нэмээд 11 орчим хувь байсан. Бид дахиж ярилцаад З хувь болгосон. Одоо 1.59 боллоо. Энэ бүхний дүнд улсын төсөвт ихээхэн хэмжээний ашиг авчирч байгаа.

-Оюуголгойгоос урьдчилгаагаа авч дууслаа. Тавантолгойн хувьд урьдчилгааг яаж авах вэ?

-Урьдчилгаа нь татварын, бүтээгдэхүүний гэх мэт гурван янз байгаа. Оюутолгойн хувьд тусгай зөвшөөрөл нь 100 хувь хувийн компани дээр байгаа учраас татварын урьдчилгаа гэж авч байгаа. Харин Тавантолгойн хувьд тусгай зөвшөөрөл нь 100 хувь төрийн өмчид байгаа учир гурван төрлийн урьдчилгааг гурвууланг нь авахаар хэлэлцээр явагдаж байна.

-  Оюуголгойн урьдчилгаа хаана орох вэ?

-Энэ урьдчилгаа Хүний хөгжил санд орно. Өөрөөр хэлбэл иргэддээ хүртээнэ. Хүний хөгжил сангаас бэлнээр олгох 21000 төгрөгийн санхүүжилтэд 700 орчим тэрбум төгрөг зарцуулагдана. Энэ сангийн 85 тэрбум нь нийт оюутнуудын төлбөрт, 10 орчим тэрбум нь төрөөс даадаг эрүүл мэндийн даатгалд, мөн эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадаагүй иргэдийг төр дааж 10 орчим тэрбумыг зарцуулах юм. Ингээд Хүнйй хөгжил сангаас нийт 805 тэрбум зарцуулна.

- Хүний хөгжил санд Оюутолгойн урьдчилгаанаас гадна ямар орлого орж байгаа

вэ? - Төсвийн орлогын хуульд заасны дагуу стратегийн ордуудын нөөцийн төлбөрийн 70 хувь, стратегийн ордуудын ногдол ашиг, стратегийн ашиглахтай холбоотой урьдчилгаа төлбөр  сангийн өөрийнх нь орлого.

- 1.5 сая төгрөгийг намууд сонгуулийн үеэр амласан. Одоо харин цаашдаа ийм амлалт өгөх үү?

-Улс төрийн гол 11 нам сууж байгаад 2012 оны УИХ-ын сонгуульд бэлэн мөнгөний амлачт амлахаа больё гэж гарын үсэг зурсан. Одоо Сонгуулийн хуулийг ид хэлэлцэж байна. Сонгуулийн хууль дээр Төсвийн тогтвортой байдлын хуулийг дагалдуулаад Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшигч ямар нэг бэлэн мөнгө амлахгүй гэж заасан. Харин УИХ-ын сонгуульд оролцож байгаа намууд тухайн жилийн нийгмийн салбарт зарцуулагдаж байгаа мөнгөний 50 хувиас илүү амлахгүй гэсэн заалтыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлээд байна. Сонгуулийн хууль батлагдахад энэ гурав дагалдаж батлагдана. Ингэвэл цаашдаа бэлэн мөнгөний амлалт сонгуульд зонхилох байр суурь эзлэхээ больж, намууд илүү бодлогын асуудлаар өрсөлддөг болно. Тэгэхээр 2013 оны санхүүгийн жилээс эхлээд манайд төсвийн ийм дарамт байхгүй болох юм. Өөрөөр хэлбэл баялаг бүрдүүлдэг сан болно гэсэн үг.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top