“Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын нэхэмжлэлтэй Newspress.mn сайтыг хариуцагчаар татсан зөрчлийн хэрэг дээр тус сайтынхан ялалт байгуулжээ.
Newspress.mn сайтын сэтгүүлчийг хоёр, эрхлэн гаргагч компанийг 20 сая төгрөгөөр торгосон Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Шүүх өнөөдөр /2019.10.11/ хүчингүй болгож шийдвэрлэв. Шүүх хурал 09:00 цагт эхэлж, 14:00 цаг хүртэл үргэлжлэв.
Сануулахад, 2018.11.06-нд тус сайт “Хөдөлмөрийн баатар Л.Чинбат ТЭДС-гийн үрийн буудайн төлбөрийн талыг авчээ” гэсэн мэдээлэл бичиж нийтэлсний учир 2019.01.17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сэтгүүлчийг хоёр сая, сайтыг эзэмшдэг компанийг 20 сая төгрөгөөр торгох болсон юм.
Шүүх хуралд өмгөөлөгчөөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн хуулийн зөвлөх Г.Балжидмаа ажиллажээ.
МСНЭ нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид эрх нь зөрчигдөж, хуулийн зөвлөх үйлчилгээ шаардлагатай үед үнэ төлбөргүй эрх зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа. Саяхан гэхэд Д.Оюун-Эрдэнэ сэтгүүлчийн шүүхийн хэрэг маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлж ажиллахдаа ялалт байгуулж, сэтгүүлч Д.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэр төрд халдаагүй гэж үзсэн бол энэ удаа Newspress.mn сайтыг хариуцагчаар татсан зөрчлийн хэрэг дээр яллаа.
Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилчид хууль зүйн туслалцаа шаардлагатай болсон үед ийнхүү МСНЭ-д хандаж, үнэ төлбөргүй эрх зүйн зөвлөх үйлчилгээ авах боломжтой юм.
Сэтгэгдэл ( 2 )
Tsetsiin gishuun Nanzaddorj bas ene hoyortoi hamt Gobi-Altain neg angiin humuus.\nUrd ni umch huvichlaliin gazriin darga bailaa gej.Asar bayan nuhduud shu de \n
одоо Эрчим хучний дэд сайдаар ажиллаж байгаа Гантулга Чинбат хоер Говь-Алтайн 10 жилийн нэг ангийн найзууд. Жу ноентон ХХААХУЯ-ны сайдаар ажиллаж байх уед Гантулга торийн нарийн бичгийн дарга байсан нь ТЭДС-г цолмоход хувьсгалын тохироо бурдсэн болгоо