Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлж байхдаа өөрийн хамаарал бүхий "Хаан жимс Эс Би Ти" ХХК-иараа дамжуулан Тариалан эрхлэгчдийг дэмжих сан /ТЭДС/-гаас долоон жилийн хугацаатай хүүгүй зээл авсан талаар сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ tvmongolia.mn сайтдаа нийтэлсэн байдаг. Энэ мэдээллийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ор үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасан хэмээн сэтгүүлчийг шүүхэд өгсөн юм.
Дээрх асуудлаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүх өнөөдөр /2019.09.20/ хуралдаж, сэтгүүлч Д.Оюун-Эрдэнийг бусдын нэр хүндэд халдаагүй гэж үзжээ.
Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, tvmongolia.mn сайтад нийтлэгдсэн "ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Алтанхуягийн “Хаан жимс” тэргүүлж байна" цуврал нийтлэлийг "Бодит байдалд нийцсэн" гэж шүүх шийдвэрлэсэн байна.
Шүүх хуралд сэтгүүлч Д.Оюун-Эрдэнийн өмгөөлөгчөөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн хуулийн зөвлөх Г.Балжидмаа ажиллажээ.
МСНЭ нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид эрх нь зөрчигдөж, хуулийн зөвлөх үйлчилгээ шаардлагатай үед үнэ төлбөргүй эрх зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа. Энэ удаад Д.Оюун-Эрдэнэ сэтгүүлчийн шүүхийн хэрэг маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлж, ажилласнаар ялалт байгуулж чадлаа.
Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилчид хууль зүйн туслалцаа шаардлагатай болсон үед ийнхүү МСНЭ-д хандаж, үнэ төлбөргүй эрх зүйн зөвлөх үйлчилгээ авах боломжтой юм.
Сэтгэгдэл ( 5 )
ЖДҮ- чин л юм бн
СУУРЬ БОЛОВСРОЛГҮЙ, ГЭРИЙН ХҮМҮҮЖИЛ ГЭЖ ОГТ БАЙХГҮЙ, ЦЕНЗУРГҮЙ ХУВИЙН СУРГУУЛИЙГ ТӨГССӨН НЭРТЭЙ, ХӨДӨӨНӨӨС ИРСЭН, ХОТОД ҮЛДЭЖ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЯАХАД Ч БЭЛЭН ИЙМ ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС ХОТОД,НИЙГЭМД ҮҮРЛЭЭД УДАЖ БАЙНА..
ynen yalax ucnirtai bvv ai zorigtoi bai ard tymen ta narin tald
Зов,Норовын Алтанхуяг бухэнийг дарангуйлах учиргуй, Нямдорж Монголын ард тумнийг уландаа гишгэх эрхгуй, Увсынхан Могголчуудыг узэн ядах эрхгуй
Зов,Норовын Алтанхуяг бухэнийг дарангуйлах учиргуй, Нямдорж Монголын ард тумнийг уландаа гишгэх эрхгуй, Увсынхан Могголчуудыг узэн ядах эрхгуй