Хэвлэл мэдээллийн тухай хуулийн төслийн саналыг ХЗДХЯ-нд хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн салбарын саналыг тусгуулах албан хүсэлтийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүллээ. 

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буй бөгөөд МСНЭ болон хэвлэл мэдээллийн салбар дахь мэргэжлийн холбоод, салбарын төлөөллийг багтаасан Ажлын хэсэг уг хуулийн төсөлд санал, байр сууриа нэгтгэжээ. 

Албан хүсэлтийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр ХЗДХ-ийн яамны холбогдох хүмүүст гардуулсан юм. 

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярын байр суурийг хүргэе. 

 

ШУУД ҮЗЭХ: 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top