"Монголын шилдэг нийтлэл №66" номын нээлт маргааш болно

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, Хэвлэлийн Хүрээлэнгийн ахмад багш Н.Дариймаа, нэрт сэтгүүлч, гарамгай орчуулагч, МОНЦАМЭ агентлагийн ахмад ажилтан асан П.Шагдар нарын бүтээлүүдийг эмхэтгэсэн "Монголын шилдэг нийтлэл" номын 66 дугаар ботийн нээлт маргааш /2022.03.25/ 13.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд болно.

Мөн энэ үеэр МУСГЗ, сэтгүүлч, багш Н.Дариймаагийн шинэхэн ном болох "Бодлын ундарга", нэрт орчуулагч П.Шагдар агсны сүүлийн үеийн орчуулгын бүтээл болох Виктор Корчнойн "Өршөөл үгүй шатар" номыг дэлгэн танилцуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top