Караокед гал гарсны улмаас нэг хүн нас барж, 20 гаруй хүн угаартжээ

2019 оны 10 сарын 12

Өчигдөр /2019.10.11/ 23:00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах "Эрдэнэ Шарга" караокед гал гарчээ.  Галын улмаас нэг хүн нас барж, 20 гаруй хүн их бага хэмжээгээр түлэгдсэн болон угаартсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Үүнэс долоон хүний биеийн байдал муу байгаа учир өнөөдөр 13:00 цагийн үед нисдэг тэргээр Улаанбаатар хот руу хөдөлжээ. Мөн долоон хүнийг автомашинаар нийслэл рүү хүргэн ирж байгаа аж.

Хэргийн газар гал гарсан шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байгаа бөгөөд одоогоор цахилгаан монтажны гэмтэл байж болзошгүй гэсэн урьдчилсан мэдээ гарчээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэг(103.26.195.62) 2019 оны 10 сарын 13

Айхтар далайн хар шуурганд олон мянган хүнээ сэрэмжлүүлж 11 хүнээ л алдаж байхад амар амгалан монгол улс хачин хачин тохиолдлоор 3.0 сая хүээсээ алдах юм аа.Харамсалтай.

0  |  0
Цомбонзээрд(43.242.243.246) 2019 оны 10 сарын 14

Нээх худлаа хурдан морь ярьсан нөхдүүд дуулахгүй морь яриад л сууж байсийм ухаангүй морь ярихаар ингэж байгаам КАРАОКЕ д дуулдагийм шүү дээ морь ярьдаг газар бишээ

0  |  3
Irgen(112.72.12.9) 2019 оны 10 сарын 13

Ih arhidaad baitsgaa ur dun ene

0  |  0
Top