Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан "Эрдэнэшарга" гэх нэртэй караокед өнгөрсөн шөнө гал гарчээ. Галын улмаас нэг иргэн амиа алдаж, олон хүн түлэгдэж гэмтсэн байна.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хэргийг шалгаж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" гэх тайлбарыг өглөө.
Эх сурвалжийн мэдээлснээр галын улмаас нэг иргэн газар дээрээ нас барсан бол 20 гаруй хүн их, бага хэмжээгээр түлэгдэж эмнэлэгт хүргэгджээ. Түлэгдсэн иргэдийн зарим нь биеийн байдал хүнд байгаа аж. Тиймээс Улаанбаатар хотод шилжүүлж, эмчилгээ хийж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )