Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааныг өнөөдөр /2019.10.16/ зарлажээ.
Хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нөхөх олговрын хэмжээг тэгш бус ялгаатай тогтоосон, хорих ял эдэлж байхдаа нас барсан хэлмэгдэгчийг цаазалсантай адилтган үзэхгүйгээр нөхөх олговрыг бага хэмжээтэй хуульчилсан хэмээн нэр бүхий иргэдээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэнэ. Мөн хэлмэгдэгчийн ач, зээ, түүний шууд асрамжид байсан хүнийг нөхөх олговор авах этгээдэд нэрлэн заагаагүй нь Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна гэж иргэд маргаан үүсгээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Үндсэн хуулийн цэцэд нэн тэргүүнд, хуулийн хугацаандаа хэлэлцэх асуудал хэзээ ч дуусах янзгүй хэлмэгдэгчдийн хойч үе, ач зээ нарт олгох нөхөн төлбөр гэгчийн асуудлаас өөр санаа зовоосон, иргэдийг талцуулах зүйл байхгүй байгаа юм уу? Саяхан монгол улсын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч ерөнхийлөгч үндсэн хуулийн өөрчлөлтөд хориг тавьж, хуулиар өөрт нь оногдоогүй зүйлийг ярьж, залуу хуульчдийн нүд, хараанд орж та бүхнийг үүнд дүгнэлт гаргаж өгөх хүсэлт гаргасныг яагаад хэлэлцэхгүй байгаад хариулт өгөх хүн байна уу. Хариулт оруулахыг хүсэж байна.\n