Үндсэн хуулийн цэц энэ сарын 8-ны өдөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой хуулийн заалтууд хоорондоо зөрчилдөж байгаа эсэхийг хэлэлэцэхээр болжээ.
Ерөнхийлөгчийн тухай хуульд төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг 4 жил гэж заасан байдаг. Харин Үндсэн хуульд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан юм.
Энэ зохицуулалтууд нь хоорондоо зөрчилдөж байгаа эсэхэд маргаан гараад байгаа юм. Үндсэн хуулийн цэц уг асуудлыг нээлттэй хуралдаанаар хэлэлцэж, аль заалт нь хүчин төгөлдөр үйлчлэх, хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг шийдвэрлэх юм. Хэрэв үнэхээр зөрчил байна гэж үзвэл Үндсэн хуульд нийцүүлэх үүднээс Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалтыг өөрчлөх шаардлага үүсэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )