Зэс баяжуулах үйлдвэрийн бутлуурын машинд унаж амиа алджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэгдүгээр багийн нутаг “Хүрийн ногоон нуур” гэдэг газар,  аймгийн төвөөс баруун урд зүгт 10 км-т орших зэс баяжуулах үйлдвэрийн бутлуурын машинд өчигдөр /2019.10.15/ хүн унаж амиа алджээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр өдрийн 14:09 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн долоон алба хаагч 14:56 цагт хүрэлцэн очиж 23 минут ажиллаж, 39 настай, эрэгтэй Б-ийн цогцсыг гаргаж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top