Монголын ард түмэн 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр улс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг “Бүх ард түмний санал асуулга”-аар баталгаажуулан тунхагласан түүхтэй. Энэ түүхэн үйл явдлын 74 жилийн ой энэ сарын 20-ны өдөр буюу ням гаригт тохиож байна.
Тусгаар тогтнолоо бүх ард түмний санал асуулгаар тунхаглан баталгаажуулсны 74 жилийн ойг МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнгөрсөн жил МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоог үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын санаачилгаар Үндэсний хүчит бөхийн барилдааныг Спортын төвд ордонд зохион байгуулж байсан билээ. Тэгвэл энэ жил тусгаар тогтнолоо бүх ард түмний санал асуулгаар тунхаглан баталгаажуулсны түүхт 74 жилийн ойн хүрээнд МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” сэдэвт Эрдэм шинжилгээний Бага хурал Гадаад харилцааны яамны Хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Мөн Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ хүчит 128 бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )