Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ, сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд тулгарч буй бэрхшээлийг холбогдох албаныхан, мэргэжлийн байгууллага, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэхээр Нийслэлийн ИТХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 4-нд Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах гэж байна. Сонсголыг тухайн өдрийн 10.00 цагаас нийслэлийн Иргэний танхимд эхлүүлэхээр тогтлоо.
УИХ-ын 2017 оны 12 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай журам”-д Ерөнхий хяналтын сонсголд ажиглагч, шинжээч, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийг оролцуулахаар тусгасан байдаг. Ингэхдээ сонсголд оролцох хүсэлтэй бүх талын этгээдүүд зохион байгуулагчдад хүсэлт ирүүлэх, бүртгүүлэх харилцааг нарийвчлан тусгаж өгсөн байна. Иймд Ерөнхий хяналтын сонсголд оролцох хүсэлтэй иргэн, мэргэжлийн болон төрийн бус байгууллагууд нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны 11-321807, 11-324615 дугаарт холбогдож бүртгүүлнэ үү. Биеэр очиж хүсэлтэй хүмүүс Улаанбаатар хот, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай-7, Нийслэлийн ИТХ-ын Хууль эрх зүй, хяналт, үнэлгээний хэлтэс /326 тоот/-т хандана уу.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл ( 0 )