Махны үнийн өсөлт монгол хүн бүрийн асуудал болсоор удлаа. Махны үнийн хөөрөгдлийн шалтгааныг сүүлийн жилүүдэд энэ зах зээлд БНХАУ-ын наймаачид, ченжүүд оролцох оролцох болсонтой холбон тайлбарлах нь бий. Нэг ёсондоо монголчууд махны үнийн бодлогод хяналтаа алдаж, улсын хэмжээнд мал, мах бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдээгүй, малчдаас махны дотоодын худалдаанд ченжийн системээр олон шат дамжлагатайгаар иргэдийн гарт хүрдэг нь махны нөөц хангамжид сөргөөр нөлөөлж ирсэн юм.
Тэгвэл сайн мэдээ дуулгахад, Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу 2020 оноос махны экспортыг гурван төрөл дээр зогсоож, адууны махны экспортыг тодорхой хэмжээгээр хийх болсон байна. Энэ шийдвэрийг тодорхой үечлэлтэй хэрэгжүүлэх бололтой.
Засгийн газрын наймдугаар сард гаргасан эл шийдвэрийн дагуу ХХААХҮЯ бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил 4000 тонн мах нөөцөлсөн нь махны хангамжийн хүрэлцээ, үнэд нөлөөлсөн гэж үзэн, энэ жилээс 15 мянган тонноос багагүй мах нөөцлөхөөр төлөвлөжээ.
Эх сурвалжуудын хэлснээр эл шийдвэрийг хэрэгжүүлснээр үнэ нэмэгдэж, иргэдэд хүндрэл учруулаад байсан махны үнэ, хангамжид нөлөөлсөн хүчин зүйлсийг тогтоох эл арга хэмжээг авснаар хямд үнээр махаа худалдаж авах боломж бололцоо нэмэгдэх юм.
Ямартай ч Засгийн газар махны үнийн өсөлттэй холбоотой асуудлыг бууруулах талаар ажил зохион байгуулж, 2020 оны махны экспортод анхаарал хандуулж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Сонгуулийн жилийн үнэр
Maanag mongoonuud Ogotnii mahaa idetsgee. 3 hyatad ireed l zag deerees n mahiig n awchihad duuschihdag.
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН НИЙГМИЙН ХӨГЖЛӨӨРӨӨ Л ХУРДАН ХӨГЖӨӨЧ ЦАГ ҮРГЭЛЖ УХАРЧ БАЙХ ЮМАА
XEXE UGASAA ZAHIIN BUH MAHIIG HYATADUUD HAMAAD AVCH BN TEGEED L HOMSDOL UUSEED L UNE NEMEGDEED BGA SH DE\n