Марвелийн супер баатрын цувралд “Төмөр хүн”-ий дүрээр дэлхий дахинаа алдаршсан Роберт Дауни “Юниверсаль” студийн бүтээл “Дулиттл” киноны гол дүр Дулиттл эмчийн дүрээр эргэн ирлээ. Кино багийнхан түүнийг 2017 оны гуравдугаар сарын 20-нд ямар нэгэн дүрийн сонгон шалгаруулалт хийлгүйгээр шууд сонгосон юм.
Английн алдарт зохиолч Хью Лофтингийн “Дулиттл эмч” зохиолоос сэдэвлэсэн уг киног Стивен Ганн найруулж буй бөгөөд 2018 оны тавдугаар сард зураг авалт нь эхэлжээ. Hollywood Reporter сэтгүүлд өгсөн мэдээллээс харвал 1.5 сая ам.доллароор Роберт Дауни гол дүрийг бүтээж байгаа аж. Уг кино 2020 оны нэгдүгээр сарын 17-нд албан ёсоор нээлтээ хийх товтой байна. Нэрт жүжигчнээс гадна тус кинонд Антонио Бандерас, Эмма Томпсон, Рами Малек, Селена Гомез, Марион Котиллард нарын алдартнууд хамтран тоглож буй ажээ.
Сэтгэгдэл ( 0 )