“Төмөр хүн” Дулиттл эмчийн дүрээр эргэн ирнэ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 10 сарын 19

Марвелийн супер баатрын цувралд “Төмөр хүн”-ий дүрээр дэлхий дахинаа алдаршсан Роберт Дауни “Юниверсаль” студийн бүтээл “Дулиттл” киноны гол дүр Дулиттл эмчийн дүрээр эргэн ирлээ. Кино багийнхан түүнийг 2017 оны гуравдугаар сарын 20-нд ямар нэгэн дүрийн сонгон шалгаруулалт хийлгүйгээр шууд сонгосон юм.

Английн алдарт зохиолч Хью Лофтингийн “Дулиттл эмч” зохиолоос сэдэвлэсэн уг киног Стивен Ганн найруулж буй бөгөөд 2018 оны тавдугаар сард зураг авалт нь эхэлжээ. Hollywood Reporter сэтгүүлд өгсөн мэдээллээс харвал 1.5 сая ам.доллароор Роберт Дауни гол дүрийг бүтээж байгаа аж. Уг кино 2020 оны нэгдүгээр сарын 17-нд албан ёсоор нээлтээ хийх товтой байна. Нэрт жүжигчнээс гадна Антонио Бандерас, Эмма Томпсон, Рами Малек, Селена Гомез, Марион Котиллард нар хамтран тоглож буй ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top