ОЛОН ӨНГӨ: Монголд кофе дэлгэрүүлэх нь хамгийн бүдүүлэг бизнес

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Ганц аяга кофены ая даалгүй гар хөл нь салгалж, зүрх нь дэлсдэг найз нөхөд олон таардаг. Ийм шинж тэмдэг дотор муухайрч буйгаар анхлан илэрдэг. Харин нойроо сэргээж, алжаалаа тайлдаг  талаараа хуучилсан шигээ кофегоо залгилах аж.

Яагаад кофег хаяж болдоггүйг нь асуухад, алжаал тайлдаг, нойр сэргээдэг, ийм ч судалгаагаар эрүүл мэндэд сайн, тийм ч шинжилгээгээр байгалийн гаралтайг нь тогтоосон талаар өргөн мэдээлэл түгээж явах юм. Гэвч илт ядаргаанд орсон, стресстэй, эсвэл зүрх судасны систем нь ямар нэгэн өөрчлөлттэй хүмүүст кофе сөрөг нөлөө үзүүлдэг талаар олж уншдаггүй бололтой. Мэргэжлийн эмч нарын зөвлөгөөгөөр бол зүрхний судасны асуудалтай хүн кофеноос эрс татгалзах шаардлагатай. Тэр нь ч аминд өлзийтэй гэнэ. Монголчуудын хувьд зүрх судасны өвчлөл нас баралтын зонхилох шалтгаанд тооцогддог болсон.

Сүүлийн дөрвөн жилд 20 гаруй мянган хүн зүрх судасны өвчнөөр нас барсан талаар эмгэнэлт тоо мэдээлэл байна. Жил ирэх тусам залуужих хандлагатай болсон бөгөөд кофены бизнес эрхлэгчид тууштай олширч байгаа. Тэдгээрээр ихэвчлэн оюутан залуус үйлчлүүлдэг. Эдийн засгийн утгаараа ч ашиггүй. Ёстой нөгөө шүтээд байдаг америк доллароороо шээж буй гэдэг л үнэн. Монголчууд жилд ойролцоогоор гурван тэрбум төгрөгтэй тэнцэх ам.доллароор гадаадаас кофе худалдан авч хэрэглэдэг гээд бод! Ядаж, төрийн албаныхан өөрсдийнхөө мөнгөөр худалдаж авдаггүй байж өрөөндөө төрөл төрлийн үнэтэй кофе өрдгөө болих хэрэгтэй. Өмнө нь кофе хэрэглэлгүйгээр эрүүл ажиллаж амьдраад болоод л байсан ард түмэн юмсан.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүхбаатар(202.9.42.209) 2019 оны 10 сарын 23

Уучлаарай та бага судалж. эрдэмтэд зүрхэнд бодисийн солилцоонд сайн болохыг нь баталчихсан. Тэр тусмаа чихэргүй хар кофе г эмний оронд хэрэглэж болно (сэргээх, тамир нөхөх,...).

0  |  0
Сүх(202.9.42.209) 2019 оны 10 сарын 23

Тийм дээ кофе ууж сурж байхаар биеээ үнэлхийг дэмжсэн нь дээр юм байна. Мөнгө нь үйлчилж байгаа хүнд, буудалд орх юм байна. хэхэ

0  |  0
Ok(112.96.179.73) 2019 оны 10 сарын 23

Huiten gazriinh urgamal bish l bol bidend tiim niitstei bish gsn ug. Taaruulj l heregletsgeeye. Zaaval aij zailah ni yu ch yum

0  |  0
ЗОЧИН(124.158.95.14) 2019 оны 10 сарын 24

МЯГМАРДОРЖ ГУАЙ ЧИ Л КОФЕ УУХГҮЙ БАЙХГҮЙ ЮУ, БИТГИЙ УУЖ ИДЭХИЙГ ХҮРТЭЛ ЗААГААД БАЙ??? ӨӨРӨӨ Л УУНА УУ, ҮГҮЙ ЮУ ГЭДГЭЭ ЗОХИЦУУЛ??? ОЛОН НИЙТИЙГ БИТГИЙ ХАМРУУЛЖ ЗААГААД, ЧАМАЙГ ХЭЛСЭН ХЭЛЭЭГҮЙ, КОФЕ УУХДАА УУГААД, УУХГҮЙДЭЭ УУХГҮЙ Л ЯВЖ БАЙНА. ЧИНИЙ ХЭЛСЭНЭЭР БОЛЧИХДОГ ЮМ БИШ ЗҮГЭЭР, ТЭРНИЙ ОРОНД ХИЙХ ЮМ ЧИНЬ ОЛДОХГҮЙ БГАА БОЛ ХАР ТАМХИЧИДТАЙГАА ТЭМЦЭЛД...

2  |  0
b(66.181.168.8) 2019 оны 10 сарын 23

яг үнэн

0  |  1
Top