Монголын театрын тайзнаа амилсан "Жизель" 40 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

Дуурийн тайзнаа амилж байсан олон, олон балетын нэг бол яах аргагүй алдарт А.Аданы "Жизель" юм. Анх 1841 оны зургаадугаар сарын 28-нд Парисын "Гранд опера" театрын тайзнаа тавигдаж байжээ. 

Харин одоогоос 40 жилийн өмнө буюу 1979 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Монголын Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилж байсан юм. Балетыг ОХУ-ын балетмейстер Ф.Г.Кайдани дэглэн, удирдаачаар ардын жүжигчин Ж.Бүрэнбэх, тайзны зураачаар А.Морозов, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гунгаасүх нар ажиллажээ. 

Анхны Жизелийн дүрийг гавьяат жүжигчин Ю.Оюун бүтээж байсан бол Алберт гүний дүрийг гавьяат жүжигчин О.Батсайхан, Гансын дүрийг Д.Батхүрэл, Миртагийн дүрийг Б.Энхээ нар бүтээж байжээ. Тэд бол монголын балетын жинхэнэ одууд юм. 

"Жизель" балетын 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа аравдугаар сарын 26,27-ны өдрүүдэд дуурийн театрт болох юм. Үйл ажиллагааны хүрээнд балет тоглогдохоос гадна анхны гоцлон бүжиглэсэн бүжигчид, хөгжимчид болон удирдлагуудад хүндэтгэл үзүүлэх аж. Ийнхүү "Жизель" балет 40 дэх жилдээ 181, 182 удаагаа тоглогдох гэж байна. 

Дэлхийн балетын оргилыг "Жизель" гэж үздэг. Тус балетад бүжиглэсэн л бол академизм буюу сонгодог арга барилтай жинхэнэ балетын жүжигчин боллоо хэмээн үнэлдэг аж. "Жизель" балет тоглох өдрийг үзэгчид хоног тоолон хүлээдэг нь тус бүтээлийн үнэлэмжийн нэг хэлбэр биз ээ. 

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр-н зураг.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.196) 2019 оны 10 сарын 24

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913

0  |  0
(197.234.221.196) 2019 оны 10 сарын 24

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0022 995 41 4913

0  |  0
Top