Ирландын холимог тулаанч Конор МакГрегор ОХУ-ын нийслэлд букмекерийн “Parimatch” компанийн урилгаар айлчилсан нь шуугиан тариад байна. Одоогоос нэг жилийн өмнө буюу 2018 оны аравдугаар сарын 8-нд UFC 229 тэмцээнд Оросын дагестан тулаанч Хабиб Нурмагомедовт ялагдсанаасаа хойш тулалдаагүй байгаа түүний ярилцлага олны анхаарлыг ихэд татсан. Учир нь тэр эвлэршгүй дайсан Хабибын эх оронд нь ирж, хэвлэлийн бага хурал зарласан юм. Ярилцлагадаа тэр Хабиб төдийгүй дагестанчуудыг ч доромжилсон тул уулынхан түүнтэй учраа олохоор Москвад зочид буудалд нь очсон талаар бид мэдээлсэн.
Конор сүүлийн үед Хабибын талаар Оросын хэвлэлд шүүмжлэл их гарч байгааг соргог ажигласан, орос, уулынхны зөрчлийг ашиглах гэж байгаа мэт харагдаж байв.
Ингээд түүний дагестанчуудын уурыг хүргэсэн ярилцлагыг орчуулан хүргэе.
БИ ПУТИНД ВИСКИ БЭЛЭГЛЭСЭН
-Би дахин Орост, ялангуяа Москвад ирсэндээ баяртай байна. Би танай оронд үргэлж хайртай байсан. Өнгөрсөн жил хөлбөмбөгийн ДАШТ үзэж сонирхон, Ерөнхийлөгч В.Путинд нэрийн вискинийхээ анхны шилийг бэлэглэсэн. Хор байна уу гэж шалгаад цэвэр гэдгийг тогтоосон. Владимир Путин уусан эсэхийг мэдэхгүй юм, гэхдээ түүнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна.
-Та том тэмцээнд яаж бэлтгэдэг вэ?
-66 хоног бэлтгэдэг минь одоо бүр зуршил болжээ. Эрт босохын тулд эрт унтана. Өдрийн тогтмол дэглэмтэй байх нь амжилтын үндэс. Би тэрбумтан хүн. Тэрбумтан болгон цэгцтэй байх ёстой. Нейт Диастай анх тулалдах үедээ би үүнийг ойлгодоггүй байжээ. Ямар ч төлөвлөгөө байхгүй, буруу бэлтгэсэн. Харин хоёр дахь тулаандаа би алдаагаа засаж, сайн бэлтгэж чадсан. Би одоо формдоо орж эхэлж байна. Нэг ялах амархан, хоёр ялах хэцүү биш. Харин үргэлж ялах хэцүү байдаг. Би Орос оронд тулалдмаар байна. Хабибаас даагаа нэхэх тоглолтоо Москвад хийгээсэй гэж хүмүүс хүсэж байна. Тэгэх болно. Хабиб хэзээ ч эрсдэл гаргасан, зоригтой алхам хийдэггүй. Миний дараагийн тулаан нэгдүгээр сарын 18-нд Невадад болно. Өрсөлдөгчөө ч мэдэж байна. Гэхдээ одоо би нэрийг нь хэлчих юм бол UFC өрсөлдөгчийг сольчихно. Холбоо дандаа л тэгдэг, харин надад хэний өөдөөс ч тоглосон ялгаа байхгүй. Би Лас-Вегаст тоглоно. Дараа нь бүсийн төлөө шилдгүүдтэй тулалдах болно. Хабиб, эсвэл Тони Фергюсон, хэн ч байсан хамаа алга. Харин тэр тулаан Москвад болоосой гэж би хүсэж байна. Би архи дарс уухгүй, тулаандаа л анхаарна. Фэнүүд минь гоё тулаан үзэх ёстой.
ДАГЕСТАНЧУУД ГЭЖ ХЭН БОЛОХЫГ БИД МЭДНЭ
-Та тулааныхаа хугацаа, газрыг албан ёсоор зарлаж байна уу?
-Тийм ээ, хэнтэй ч хамаагүй тулалдана. Би Хабибыг Орос орныг төлөөлдөг гэж үзэхгүй байна. Тэр ОХУ-ын далбааг мандуулж байхыг би нэг ч хараагүй. Хөгжөөн дэмжигчид, түүний багийнхан, аав нь хүртэл хүсэж байхад тэр ганцаараа л Оросын далбааг хүсэхгүй байгаа. Тэр эрсдэл гаргахаас айдаг. Хэзээ ч эрсдэл хийдэггүй. Түүний өрсөлдөгч Дастин Порьег хагас хөнгөн жинд байхад нь би хоёр минутад л унагааж байсан. Бид дагестанчууд гэж хэн болохыг мэдэж байгаа. Тэд аймхай, зугтаж гүйгээд, нуугддаг гэдгийг бид харсан. Энэ удаад чи нуугдаж чадахгүй. Өнгөрсөн долоо хоногт тэр хэвлэлийн бага хурал дээр ирээгүй гэсэн, гэхдээ би түүнийг хаанаас ч олно.
-Та сэтгэл зүйн ямар бэлтгэл хийдэг вэ ?
-Би өглөө эрт сэрээд бүхнийг өдрийн дэглэмийн дагуу хийдэг. Бямба гарагт сүүлийн хэвлэлийн бага хурлаа хийгээд би бэлтгэлдээ орно.
-Та дахин дахин октагонд гарах сэтгэлийн хүч хаанаас олж авч байна вэ?
-Намайг хараад энэ бол боломжгүй гэж боддог хүмүүсээс би тулалдах эрч хүч авдаг. Гэр бүл, хүүхдүүд, найз нөхдөөсөө эрч хүч авна. Тэд миний сэтгэлийг сэргээж, хөглөж өгдөг. Дэлхийд шилдэг гэдгээ харуулахын тулд би бүхнийг чөтгөр, шулам руу нь тонилгоход бэлэн байна.
ХАБИБ БОЛ ХУЛЧГАР АМЬТАН
-Та хүүгээ өөр шигээ тулаанч болж, аварга болоосой гэж хүсдэг үү?
-Аварга болох амархан. Тиймээ, би хүүгээ олон жинд аварга болоосой гэж хүсэж байна. Хабиб хөнгөн жинд багтах гэж жин хасан, үхэх дөхдөг. Энэ бол хулчгар хүний зан. Миний хүү аав шигээ авьяаслаг тамирчин болно. Би түүнийг хүчээр тулалдуулахгүй, гэхдээ харахад түүнд авьяас, мэдрэмж байгаа.
-Москвад байхад чинь Хабиб болон анд найз нар нь таныг өдөөн хатгана гэж айхгүй байна уу?
-Тэд энд байгаа гэж үү? Би тэднийг харахгүй байна. Хэрэв тэдэнд сонирхолтой байвал би Москвагийн “Ритц-Карлсон” буудалд байрласнаа хэлье. Хабиб хаана байна? Намайг ирсэн болохоор гадаад руу яваад өгчихсөн байх.
-Та яагаад холимог тулааны ертөнцөд оров?
-Холимог тулаан намайг олсон гэж хэлэхэд болно. Ирландчууд бид байнга ууж, агсан зодоон хийдгээрээ алдартай. Би ч гэсэн тийм байсан. Спорт, амьдралд дасан зохицох хэрэгтэй байлаа. Ингээд би биеэ хамгаалахын тулд холимог тулаанаар хичээллэж эхэлсэн. Өөрийгөө хамгаалах ёстой байсан тул би багаасаа тулаанч болон өссөн.
МИНИЙ ВИСКИ САЙХАН
-Залуу тамирчдад зөвлөгөө өгөөч?
-Шаргуу бэлтгэл хий. Сахилга баттай байж, биеэ хяна. Цаг хугацааг дэмий өнгөрүүлж болохгүй. Энэ бол маш чухал. Бэлтгэл сургуульд хүч чадлаа үлдээлгүй зориулаарай. Тэгсэн цагт чамайг зогсоох зүйл үгүй болно. Аав минь надад санаа зовж, найзууд минь надад эргэлзэж байлаа. Би өөрийнхөө замаар л явсан, одоо гэр бүлээ хэдэн үе дамжуулан тэжээж чадах болсон. Би өөрөөрөө бахархаж байна. Залуучуудын үлгэр жишээ болж байгаадаа баяртай байдаг.
-Харин та өөрөө ямар тамирчдаас үлгэр жишээ авч байв?
-Тулааны урлагийн үндэс болох Риксон Грейши болон түүний гэр бүлийнхэн. Бидний хийх ёстой зүйл бол галзуу бизнес, солиотой спорт. Би бүх тулаанчийг хүндэлдэг, ялангуяа өрсөлдөгчдөө.
-Холимог тулаанаас гадна та олон ажил эрхэлдэг. “Proper №12” брэндээ та өөрөө бүтээсэн үү?
-Би өөрийгөө бизнесмен, брэнд гэж үздэггүй. Би зүгээр л хийж байгаа ажилдаа бүх зүйлээ зориулдаг, хийж чаддаг. “Proper №12” бол миний өссөн дүүрэг. Миний гэр. Бид шинэ зах зээл нээсээр байгаа. Хүмүүс миний вискинд дуртай.
-Оросууд вискинээс илүү архи уух дуртай...
-Мэднэ. Орос архи сайн. Бид та бүхнийг архи биш вискинд дуртай болгомоор байна. Миний вискиг уугаад үзээрэй.
ХАБИБ ӨГЗӨГ ҮНЭРЛЭДЭГ
-Та яагаад Абу-Дабид болсон Хабибын тулааныг очиж үзсэнгүй вэ?
-Надад сонирхолгүй байлаа. Та нарт сонирхолтой байсан уу? Тэр бүтэн үе өрсөлдөгчийнхөө өгзгийг үнэртсэн шүү дээ. Та нарт таалагдаагүй биз дээ? Хабибтай тулалдахад тэр 15 секунд өнгөрөөгүй байхад л миний хөлд орж байгаа юм. Тэр бусдын өгзгийг үнэрлэх дуртай. Миний өгзөг ямар үнэртэйг түүнээс асуугаарай.
-Хабиб та хоёрын дайсагнал үнэн үү, эсвэл шоу жүжиг үү?
-Энэ бол тэмцэл. Жинхэнэ гал. Эвлэрэх боломж байгаа юу гэж үү? Байж болох юм, гэхдээ одоохондоо тэр зугтаж л байг. Москвачууд даагаа нэхэх тулааныг хүсэж байна. Тэр зугтсан ч би олно. Тиймээ, энэ бол дайн, гэхдээ удахгүй дуусна.
-Та оросоор ярьдаг уу?
-Орос хэл мэдэхгүй. Сурахад сонирхолтой байх. Москва таалагдаж байна. Би Москвад хайртай. Энд байр худалдаж авдаг ч юм билүү. Би энд тулалдаж, энд бэлтгэл хийж байх болно. “На здоровье. На здоровье, Россия” гэдэг үг цээжилсэн юм байна шүү.
ДАГЕСТАН ЯВАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА
-Яагаад заавал Москва гэж? Энэ бүс танд тийм их хэрэгтэй юу?
-Тийм ээ, маш их хэрэгтэй. Би Диастай хоёр удаа бүсийн төлөө зодолдсон. Гурав дахиа бас бүсийн төлөө тулалдмаар байна. Би 2020 онд бүсийн төлөө тулаан хийнэ. Би Оросын ард түмэнд Роккигийн түүхийг бэлэглэмээр байна.
-Та өөрөө Рокки юу, Драго юу?
-Аль аль нь.
-Таны замналын хамгийн чухал тулаан?
-Олон чухал тулаан байсан. Би хоёр жингийн аварга болсон. Хамгийн гэх юм бол “UFC 189” тэмцээнд анх удаа бүсийн төлөө хийсэн тулааныг нэрлэнэ. Тулаанаас найман хоногийн өмнө нэг явдал болсон ч би ялж чадсан. Чед Мендес гэдэг хүчтэй өрсөлдөгч байлаа. Аваргын бүс аваад Ирланд орныхоо далбааг мандуулж байхад сайхан байсан.
-Абдулманап Нурмагомедов таныг Дагестанд урьсан. Та очих уу?
-Үгүй, яах юм. Тэдний ялгадсаар хооллох гэж үү?
-Та “ОХУ 2018” ДАШТ-ий финалыг Москвад үзсэн. ОХУ-ын шигшээ багийг Европын АШТ-д дэмжих үү?
-Би хөлбөмбөгт маш дуртай байсан ч одоо завгүй болоод үзэж чадахгүй байна. Өнөөдөр би Москвад хөлбөмбөг үзнэ. (Европын лигийн ЦСКА – Ференцварош тоглолт). Би “Евро”-д Оросын багийг дэмжинэ. Гэхдээ би төрөлх Ирландын багаа бүр их дэмжих болно.
Сэтгэгдэл ( 8 )
zaaval barildah shaardlaga baihgui tsohiulaad ehelvel l neg deer garahiig oroldono uu? gehees!
Orosuud tiim amar bish shv de
Тэрбумтан гэнэ үү. Монгол төгрөгөөр бол тийм л байх
Zorigtoi shuu .habib jaahan barildaanch l um.tulaanch bol bishee
энэ 2 хөшигний ард тохирчихсон байдаг.мeнeжeрүүд нь бүгдийг нь зохицуулчихдаг юм. олны анхаарлыг татаж байгаад мөнгөө өсгөх арга аль ч шоунд байдаг\n
Conor mongo hiih ajildaa garchee Habib yalaad 1-1 bolsonii daraa dahij 1 uzne Habib mongo baihgui geed Dana-d heleed baigaa
нэг тэнэг нь нөгөө тэнэг гаруудын уурыг хүргэж байх гэж. уулынхан тэнэг шүү дээ, хөмхийндөө зуувал яаж ч магадгүй, захын тэнэг гар нь хүртэл солиотой байдаг юм. Москваг хараач. уулынханд зүгээр атгуулж байнашт.
Орос баячууд оросууддаа славьян царайгаар зориг урам хийх гэж урьжээ...оросын бага ястанууд зүрх муутай оросуудаа айлгадаг л даа