Холимог дулааны нэрт тамирчин Конор Макгрегор ирэх нэгдүгээр сард АНУ-ын Лас Вегас хотноо тулалдана гэдгийг UFC холбооноос баталлаа.
Тэрбээр ирэх 2020 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Доналд Серронетэй тулалдахаар болжээ. Тэд UFC 246 ангилалд хангас хөнгөн жингийн бүсийн төлөө тулалдах юм.
Ирландын нэрт тулаанч Конор Макгрегор хамгийн сүүлд 2018 оны аравдугаар сард Хабиб Нурмагомедовтой тулалдаж ялагдал хүлээсэн билээ.
Конор Макгрегор Хабибтай дахин тулалдахын тулд гурван удаагийн тулаанд оролцохоор төлөвлөөд байгаа юм. Улмаар 2020 он гэхэд Хабибтай дахин тулалдах хүсэлтэй байгаа аж. Конор Макгрегор холимог тулааны ертөнцөд 25 тулаанд оролцож 21-т нь ялалт байгуулж, 9.075 сая ам.долларыг халаасалсан юм.
Сэтгэгдэл ( 0 )