Холимог тулааны ноён оргил UFC-д тулалддаг анхны монгол тулаанч Д.Батгэрэл аравдугаар сарын 3-ны өдөр АНУ-д болох тэмцээнд оролцох хуваарьтай байсан ч өөрөөс нь хамааралгүй шалтгаанаар тулалдах боломжгүй болжээ.
Корнавируст цар тахлаас шалтгаалан Монгол Улс агаарын хилээ хаасан нь ийнхүү хуваариас хасах шалтгаан болсон байна.
Хуваарь ёсоор бол Д.Батгэрэл ирэх сарын 03-ны өдөр Кайлер Филлипстэй тулалдах ёстой байсан юм.
Одоогоор түүний оронд хэн тулалдах, дээрх тулаан болох эсэх нь тодорхой болоогүй байна. UFC-н зарим төлөөлөгч, Кайлер Филлипсийн төлөөлөгчид тулааныг Д.Батгэрэлийг тулалдах боломжтой болтол хойшлуулах санал гаргасан ч UFC ямар нэгэн хариу өгөөгүй байгаа аж.
Д.Батгэрэл хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард UFC 248 тулаанд Гуидо Каннеттитай учраа таарч, нэгдүгээр үед хүнд цохилтоор буулган авч байсан юм.
Эх сурвалж: MMA Junkie
Сэтгэгдэл ( 0 )