Олимпын наадмын чөлөөт бөхийн 125 кг-ын жингийн аварга, АНУ-ын тамирчин Гэйбл Стивсон дэвжээгээ сольж, холимог тулаан руу шилжсэн.
Энэ сарын 12-нд өөрөөсөө харьцангуй өндөр тулаанч Брэйдэн Петерсонтой тулахдаа хөлийг нь авч дэрлэж унагамагцаа хүнд цохилтоор ялалт байгуулсан. Ердөө 98 секундын дотор анхны холимог тулаандаа тийнхүү ялсан 25 настай Гэйбл Стивсоны дараагийн тулааны тов гарчээ.
10 дугаар сарын 30-нд Нэшвиллд Билли Соунсонтой тулаан хийхээр болсон байна. Билли Суонсон октагонд 4 ялалт, 3 ялагдалтай тамирчин.
Гэйбл Стивсоныг UFC-гийн аварга Жон Жонс бэлтгэлийг нь тааруулж, дасгалжуулж байгаа юм байна. “Хэрвээ би дасгалжуулагч болвол ялалтын төлөө бүхнээ зориулах хүнийг л авч ажиллана. Тэр хүнээ ч олчихлоо. Одоо Дэлхийн аварга болгохдоо баяртай байх болно.

Дэлхийн аварга болж чадах эсэхэд асуудал байгаа юм биш. Харин хэзээ Дэлхийн аварга болох вэ? гэдэг хугацаанд л асуудал оршино” гэж Жон Жонс өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )