UFC-гийн Дэлхийн аварга асан Конор Макгрегор Ирланд Улсынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр сэтгэл шулуудсанаа зарлаад хэсэг хугацаа өнгөрлөө.
Гэвч одоогоор түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх Парламентийн 20 гишүүн юмуу эсвэл дөрвөн өөр орон нутгийн төрийн өндөр албан тушаалтан гарч ирсэнгүй. Ирландын Ерөнхийлөгчийн тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч нэр дэвшихийн тулд ийм шаардлага зайлшгүй тавьдаг юм байна.
.jpg)
Энэ сарын сүүлчээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэрсийг бүртгэж дуусах тул Макгрегор яарч, тэрбумтан Илон Масктай FaceTime-аар холбогдон, тусламж хүссэн байна.
Илон Маск түүнтэй ярилцсаныхаа дараагаар “Ирландын ард түмний төлөө Конор Макгрегороос илүү тэмцэх хэн ч байхгүй” хэмээн өгүүлжээ.

Харин Макгрегор өөрөө “Ирландын ард иргэд ээ, жинхэнэ өөрчлөлт хийх цаг болсон. Хэрвээ би Ерөнхийлөгч болвол нэг ч хуулийг ард түмнийхээ саналыг асуулгүйгээр батлахгүй. Хэрвээ та бүхэн миний нэрийг нэр дэвшигчдийн тоонд оруулмаар байвал орон нутгийнхаа эрх мэдэлтнүүдтэй холбогдож, хүсэл бодлоо илэрхийлээрэй гэж хүсэх байна. Та бүхэн Макгрегорт саналаа өгөхийг хүсэж байвал бүх юм одоо эхэлж байна. Орон нутгийн эрх мэдэлтнүүдээсээ намайг нэр дэвшүүлэхийг шаардацгаа” хэмээн өгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 6 )
Манайд нэг 6-р ангийн боловсролтой наймаачин бөх ерөнхийлөгч байл уу даа
Зодооноос өөр юм мэдэхгүй хүнийг манайхан л сонгоно
Зодооноос өөр юм мэдэхгүй хүнийг манайхан л сонгоно
Энэ эр Ирдандаас цойлж гарч ирсэн супер хүчтэй ёс суртахуунтай залуу мөн
Энэ эр Ирдандаас цойлж гарч ирсэн супер хүчтэй ёс суртахуунтай залуу мөн
Мэдрэл писда