Олимпын аварга Гэйбл Стивсон одоо 25 настай ч гэлээ чөлөөт бөхөө орхиж, холимог тулаанч болохоор шийдсэн.
21 настайдаа Олимпын хүнд жингийн хамгийн залуу аваргаар тодорсон Стивсон өнгөрсөн гуравдугаар сард 2025 оны NCAA-гийн аварга шалгаруулах тэмцээний финалд Оклахомагийн Их Сургуулийн Уайатт Хендриксоныг 4:2-оор ялж яваад, 17 секунд дутуу байхад гурван оноо алдаж, шуугиантайгаар ялагдсан.

Үүнийхээ дараагаар холимог тулааны бэлтгэл хийж, тулаанд бэлдэх болсон юм. Тэгвэл одоо есдүгээр сарын 12-нд Миннесотад нутгийн тамирчин Брэйдэн Питерсонтой тулаан хийх болжээ. 37 настай Питерсон анхны тулаанаа өнгөрсөн долоодугаар сард хийж, өрсөлдөгчөө 14-хөн секундэд нокаутаар ялсан юм.

Сэтгэгдэл ( 0 )