Ноосны урамшуулал 13 тэрбумыг малчдын данс руу шилжүүлж эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 29

Үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгож эхэлжээ.

Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох шийдвэрийн дагуу 2011-2017 он хүртэлх хугацаанд нийтдээ давхардсан тоогоор 593.7 мянган малчинд 158.5 тэрбум төгрөгийг Монгол банкаар дамжуулан олгосон байна.

Энэ удаад Төрийн сангаас шууд малчдын нэрийн дансанд шилжиж байгаа юм. Тодруулбал, 2018 онд 11,548,691.60 кг хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 49,625 малчин, мал бүхий этгээдийн урамшуулалд нийт 13 тэрбум төгрөгийг өнөөдрөөс /2019.10.29/ эхлэн Төрийн сангийн данснаас шууд малчдын нэрийн данс руу шилжүүлж эхэлсэн байна.

Түүнчлэн Засгийн газраас ноосны урамшуулал олгосноор нийгэм, эдийн засагт малчдын орлого нэмэгдэж, үйлдвэрлэлийн хүчин чадал, тоо хэмжээ, нэр төрөл /тухайлбал: ноосон бордоо, ноосон дулаалга, ноосноос ноолуурыг ялгаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх г.м/, ажлын байрыг 5700 хүнээр нэмэгдүүлсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top