Далайн дээрэмчид есөн далайчныг хулгайлжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04

Баруун Африкийн Бенин улсын эрэг орчим далайн дээрэмчид Норвегийн “J.J. Ugland” компанийн эзэмшлийн “MV Bonita” хөлөг онгоц руу дайрч, багийн есөн гишүүнийг хулгайлсан хэрэг гарчээ.

Хэрэг явдал энэ сарын 2-ны өдөр гарсан бөгөөд хөлөг онгоц зангуугаа буулгасан байжээ. Далайн дээрэмчдээс зугтааж чадсан багийн бусад гишүүд энэ талаар орон нутгийн эрх баригчдад мэдээлж, хөлөг онгоцыг Котон хотын боомтод аваачсан байна.

Норвегийн “J.J. Ugland” компанийн төлөөлөгчид болсон хэрэг явдлын нөхцөл байдлыг тодруулж байгаа бөгөөд орон нутгийн эрх баригчид болон багийн хулгайлагдсан гишүүдийн ар гэрийнхэнтэй холбоотой ажиллаж байгаа аж.

Хулгайлагдсан далайчид Филиппины иргэд байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top