“Авьяаслаг Xятадууд 2011″ тэмцээнд оролцон шүүгч болон үзэгчдийг уйлуулж, уяруулж байлдан дагуулснаар олны танил болоод байгаа Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн 12 настай Уудам хүүг одоо Монголд мэдэхгүй хүн бараг байхгүй болжээ. Тэрээр уг тэмцээний үеэр МУГЖ дуучин С.Жавхлангийн “Алсад суугаа ээж” дууг тун ч чадварлаг дуулж олон ч хүний сэтгэлийн нандин утсыг хөндсөн билээ. Дуучин С.Жавхлантай үйлийн үргүй адилхан энэ хүүгийн ээж нь есөн настайд нь авто ослоор нас барж, аав нь өнгөрсөн онд мөн ослоор амиа алдсан байна. Тэрээр “Барх” хүүхдийн найрал дууны хамтлагийн дуучин төдийгүй багаасаа дуулах дуртай хүүхэд байсан гэнэ. Хятадын нэгэн томоохон интертайнмнет компани Уудам хүүг ивээлдээ авсан бөгөөд МУГЖ С.Жавхланд Уудам хүүтэй хамтран дуулах санал ирүүлсэн гэх мэдээлэл бидэнд ирээд байна. Өмнө нь МУГЖ С.Жавхланд Хятадын хэд хэдэн компаниас хамтран ажиллах санал тавихад залуу гавьяат маань тас гүрийсэн гэдэг. Хамгийн сүүлд жилд хоёр сая доллар төлье, 10 жилийн хугацаатай хамтарч ажиллая гэхэд нь Жавхлан гавьяат татгалзсан байдаг. Учир нь түүнд хятадууд "Бүх дуугаа Хятад хэл дээр дуул" гэхэд нь чив чимээгүй босоод явчихсан гэж ойр дотныхон нь ярьдаг. Харин энэ удаагийн санал бол онцгой тохиолдол байж болох талтай. Учир нь өнчин хоцорсон Өвөр Монгол хүүтэй хамтарч ганц л дуугаа Монгол хэл дээр дуулаач гэсэн учраас гавьяат маань гар тэнийж магадгүй л юм. Өөртэй нь усны дусал шиг адилхан зүс царайтай, адилхан зовлон туулсан, урлагт дуртай энэ хүүг хэт үндсэрхэг үзэл, улс төрийг илүүд үзэх болсон гавъяат маань яаж хүлээж авах нь үнэхээр сонирхолтой байна. Уудам хүү Жавхлантай дуулж чадах болов уу. Та юу гэж бодож байна. Хэрвээ гавьяатад үг дайх бол манай сайтад үлдээгээрэй. Бид түүнд хүргэх болно.
Хэрвээ Та дууг нь сонсож амжаагүй эсвэл сонсох бол энд дарна уу
Б.Эрдэнэ
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 7 )
uudam bol vneheer sain duuldag mundag hvvhed ter ch bvv hel setgeliin hattai hvmvvsiig uyraaj chaddag.ene hvvg mongoldoo awchrulj boldoggvi yumuu vvniig damjuulaad ogooch guiy
jabxlan bol goe duuldag
vneheer gaihALTAI DUULDAG SHVV BI ANH UDMAAGIIN DUUG SONSOOD UILJ BSAN
хятадууд тавьсан санал бол Жавхалан ах дуулаад хэрэггүй. хятадууд Монгол**********2 орны уран бүтээлч дуулж байна гэж сурталчилдаг. харин Жавхлан ах Уудам дүү чинь хамаг Монгол байхгүй юу.
хятадууд тавьсан санал бол Жавхалан ах дуулаад хэрэггүй. хятадууд Монгол**********2 орны уран бүтээлч дуулж байна гэж сурталчилдаг. харин Жавхлан ах Уудам дүү чинь хамаг Монгол байхгүй юу.
setgeliig min xudulgj chadlaa.vnexeer chadaltai xooloitoi xvv bna amjilt xvsie Uudam dvvdee
snu uudam minii dvv duud duulj amidruulj xvnii setgel zvrxend bga nandin zviliig xungj chadlaa.chiniiamidrald az jargal sn sxn bvxniig xvsen eruuj bn. Duuchin Jawxlan chamtai xamtran duulnaa gedgt itgeltei bn