Катар Улсын Доха хотноо болж буй буудлага спортын 14 дэх удаагийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 25 метрийн спорт гар бууны төрөлд 587 оноогоор шигшээ наймд шалгарснаар "Токио 2020" олимпийн наадамд оролцох эрх хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа финалд хүчтэй өрсөлдөж, мөнгөн медаль хүртлээ.
Шилдэг наймын шигшээ буудлагад Н.Янпайбүн (Тайланд) 590 оноо, Ч.Яадав (Энэтхэг) 588, Ким Жан Ми БНСУ) 588, О.Гүндэгмаа 587, Ким Мин Жөн (БНСУ) 587, Шүн Еэ Шүань (БНХАУ) 586, Жан Жин Жин (БНХАУ) 585, Т.Прүксакорн (Тайланд) 584 оноогоор тус тус шалгарсан юм.
Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр мөн эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд О. Есүгэн “Токио 2020” олимпын эрх авсан ба Монголын мэргэн буучид ийнхүү олимпийн дөрвөн эрхтэй болоод байна.
Сэтгэгдэл ( 1 )
Баяр хүргье Бахарахмаар шүү