АМЖИЛТЫН МЭДЭЭ: О.Гүндэгмаа 7 дахь олимпдоо оролцоно

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

Катар улсын Доха хотод энэ сарын 6-нд эхэлсэн буудлагын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн монголчуудын хувьд тун сайхан амжилттай өрнөж байна.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд Оюунбатын Есүгэн “Токио 2020” олимпын эрх авсан бол энэ удаад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны төрөлд мөн олимпын эрхээ авлаа.
 


“Токио 2020” олимп түүний хувьд долоо дахь олимп нь болно. О.Гүндэгмаа 1996-2016 онд тасралтгүй олимпод оролцож байгаа бөгөөд долоон олимпод оролцох Монголын цорын ганц тамирчин болж байгаа юм.
 


Манай тамирчдаас О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр нар тус бүр 6 удаа олимпод оролцсон. Гэхдээ Д.Мөнхбаяр Монголын нэрийн өмнөөс 3, Германы далбаан дор 3 удаа оролцож байжээ.

Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн олон олимпод оролцсон рекорд амжилт бол найман олимп байдаг. Гүржийн буудлагын тамирчин Сөүлийн олимпын (1988) аварга, Нино Салуквазе, завины спортын Италийн Йозеф Идем, Канадын Лесли Томпсон нар тус бүр найман олимпод оролцсон. Нино  Салуквазе “Токио 2020” олимпын эрхээ авсан тул ирэх жил есөн олимпод оролцсон амжилтаар дэлхийн рекорд тогтоох юм.

Олимпын наадамд хамгийн олон оролцсон тамирчин бол Канадын Иан Миллар. Тэр морин спортоор 1972-2012 онд олимпод оролцсон.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.161.108) 2019 оны 11 сарын 12

Ene heden tarhi ni turaaldaa orchihson garuud bnaa. Zaluuchuud ni bugd tsug yavaad medali erh baitugai ehnii ue shatnaasaa ch garahgui bgag haraad medeed oilgodoggui yumu? Bugd yavah erhtei bugd l yavdag huviin sport bol buudlaga. Delkhiid Gundegmaa shig onodor setgel zuitei tamirchin bhgui. 7 Olimpod oroltsokhoor erhee ooroo avch bhad olon yum hutsaj ataarhaj bhiin orond Garch tuleegee hagal atsnuudaa.

0  |  0
Уншигч(64.119.17.54) 2019 оны 11 сарын 10

Энэ сөрөг сэтгэгдэл бичиж бгаа хүмүүсийг ойлгохгүй юм.тэр өмөөрөөд бга залуучууд чинь чадахгүй бна ш дээ.Гүндэгмаагийн талд ч хүрэхгүй бна.энэ чинь хувийн амжилт гаргаж ордог спорт!! Чадаж бвал оролцоод эрхээ ав л даа хэн ч саад болоогүй ш дээ

0  |  0
Bt(103.212.117.64) 2019 оны 11 сарын 09

Ene odoo bolnoo. Yamar olon olimp ordog shunal ve

0  |  0
Зочинд хариу(202.9.42.140) 2019 оны 11 сарын 10

Энэ доор бичсэн 2 малд хандаж хэлэхэд залуучууд нь хамт яваад дийлэхгүй байхад Гүндэгмаа баатар авч бна шүү дээ. Буудлагад нас чухал биш. Болгарын Мария Гроздева гээд хүн 42 настайдаа олимпийн аварга болж байсан юм шүү. Хүнийг муулахаасаа өмнө жаахаг ч атугай мэдэх гээд үз малнууд аа

2  |  0
Zochin(66.181.161.105) 2019 оны 11 сарын 09

Bogs Gundegmaa odoo boliochee .bogsnii ajlaa hiij yavaach ee ug ni durnii hongio shuu dee

1  |  2
Зочин(202.126.88.32) 2019 оны 11 сарын 09

Одоо болиоч ээ, залуу хүүхдүүдийн зам хаагаад! шальсан ч юм байхгүй. Сурсан мэдсэнээ хойчдоо заагаад миний чадаагүйг шавь нар авна хэдэн сайхан охид бэлтгээд гаргаад ирж болдоггүй л юм бхдаа.

1  |  2
зочин(64.119.16.37) 2019 оны 11 сарын 08

Гүндэгмаадаа баяр хүрье Чамаар бахархаж явдаг шүү . Олимпод өндөр амжилт гаргаарай

0  |  0
Иргэн(66.181.187.31) 2019 оны 11 сарын 08

Амжилт хүсье гэхдээ хэд оролцох нь хамаагүй гол нь медаль авах

0  |  0
Top