УВС аймаг боксын клубтэй боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 09

Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ноос Увс, Баян-Өлгий аймгийн "Олимпын зөвлөлийн удирдах ажилтны сургалт"-ыг 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаангом хотноо зохион байгууллаа.
 


Сургалтад МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Увс, Баян-Өлгий аймгийн Олимпын зөвлөл, Олимпын танхимын удирдах ажилтан, Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын багш нар зэрэг нийт 50 гаруй хүмүүс хамрагдлаа.
 


Энэ үеэр Увс аймагт боксын спортыг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан “Увс нуур” боксын клуб нээлтээ хийлээ.
 


Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр байгуулагдсан тус клубийн нээлтийн ёслолд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар оролцож баяр хүргэсэн бөгөөд өсвөрийн тамирчид ринг дээр анхны тулаанаа хийлээ гэж МҮОХ-ноос мэдээллээ. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.143.138) 2019 оны 11 сарын 10

Тэсийнхэн алж өгнө өө сайн дасгалжуулагч олж ажиллуулаарай.

0  |  0
ДАШ(192.82.75.217) 2019 оны 11 сарын 09

ТЭСИЙНХНИЙГ Л САЙН ЛОУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
Top