SOS: Тэнсэх ялтай байсан 26 хүн дахин хар тамхи хэрэглэжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Нийслэл, дүүргийн хэмжээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 60 гаруй хүнийг Нийслэлийн прокурорын газраас гэнэтийн байдлаар шалгаж шинжилгээнд хамруулахад 26 хүн дээрх бодисыг хэрэглэсэн болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд тус газраас шинжилгээний дүнг үндэслэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүмүүсийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хуульд заасан хорих ялаар солиулах ажлыг эхлүүлээд байна.

Цаашид дээрх арга хэмжээг нийслэл, дүүргийн хэмжээнд тогтмол зохион байгуулж, Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж ажиллахад Нийслэлийн прокурорын газраас онцгой анхаарч байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батболд(202.126.89.226) 2019 оны 11 сарын 14

Оруулж ирээд зараад байгаа аваргууд яасан бэ сураг байна уу Хэрэв сураггүй бол тэр хулгайчдыг нуугаад байгаа хууль хүчнийхэн ажлаа ѳгѳѳрэй эрүүл монгол улс аянд сайн дураараа нэгдээрээ Та чадахгүй бол чаддагт нь боломж ѳг тэгвэл таны үр удам эрүүл ѳсѳж торних эрүүл монгол бий болноо

0  |  0
Иргэн(137.186.91.94) 2019 оны 11 сарын 14

Хэрэглээд байга хүнийг шоронд биш эмнэлэгт эмчлэх хэрэгтэй. Харин бэлтгэж зарж борлуулаад байга хүмүүсээ хорих шаардлагатай байх

0  |  0
хн(77.38.148.28) 2019 оны 11 сарын 14

тэмцэх нь тэмцэх, эмчилгээнд хамруулж\n, эмнэлэг байгуулаач ээ

1  |  0
Top