20 гаруй автомашины эд анги хулгайлсан бүлэг этгээдийг баривчиллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны есдүгээр сараас хойш удаа дараа автомашин болон түүний эд анги хулгайлагдах гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон. Дээрх хэрэгтэй холбогдуулан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид болон Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хамтран шалгалтын ажиллагааг явуулжээ.

Шалгалтын хүрээнд дээрх төрлийн гэмт хэргийг бүлэглэн үйлддэг 14-19 насны долоон этгээдийг баривчилсан байна. Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд 20 гаруй автомашин, мөн тооны автомашины эд ангиудыг хулгайлсан болох нь тогтоогджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top