Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Хагийн нуур гэдэг газарт, тус сумын иргэн, 34 настай эрэгтэй энэ сарын 8-ны өдөр гэрээсээ явган гараад, сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага мэдээллийг өчигдөр /2019.11.13/ аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Алга болсон С-ийг эрэн хайх ажиллагааг аймгийн Онцгой байдлын газрын найман алба хаагч, тус сумын 10 иргэн, ар гэрийн 14 иргэн, нийт 32 хүн, гурван бүлэгт хуваагдан Хагийн нуур гэдэг газраас баруун зүгт Цав, Таван модот болон ойролцоох газар нутгуудад хайсан ч сураг гараагүй байна.
Өнөөдөр 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )